|

Иргэд нь хамгийн урт насалдаг таван улс

Иргэд нь хамгийн урт насалдаг таван улс
Дундаж наслалт нь 71 гэж тооцогдож буй улс орнуудыг "Блүүмберг” нэрлэжээ. Энэхүү нийтлэлийг World Happiness Report-ын энэ оны тайлангаас сэдэвлэсэн байна.

Япон

Дундаж наслалт нь 83. Тийм ч учраас энэ улсын иргэдийг хамгийн өндөр насладаг гэж дэлхий дахинд үздэг билээ. Ийнхүү урт наслалтын нууц нь уламжлалт хоол хүнс, тухайлбал, элбэг дэлбэг тофу, амтлаг төмс, загасны махны багахан хэрэглээ зэргээр тайлбарлаж болох аж. Иргэдийн дунд стресс бага харин амьдралын идэвх илүү хүчтэй байна.

Испани

Газрын дундад тэнгисийн хоол хүнс, оливын тосны баялаг хэрэглээ, хүнсний ногоо, тэгээд мэдээж дарсгүйгээр испаничуудыг төсөөлөх аргагүй. Ийм л учраас испаничуудын дундаж наслалт 82.8.

Мөн испаничуудын урт наслалтын нууц нь тэдний үдийн амралт ч байж мэдэх юм. "Хүмүүс бүх испаничуудын үдийн амралтаар дэлгүүрүүд хүртэл 14.00-17.00 цаг хүртэл хаачихдаг гэж боддог. Үнэндээ энэ чинь ердийн л ажлын зохион байгуулалт шүү дээ” гэж Barcelona and Gray Line жуулчны хөтөч компанийн Miquel Аngel хэлжээ.

Сингапур

Тийм ээ, Сингапур бол эмчилгээний шинжлэх ухааныг урлаг болгож чадсан газар. Тэнд эрүүл мэндийн үйлчилгээний систем гайхамшиг болтлоо хөгжжээ. Иймдээ ч дундаж наслалт 83.1.  Сингапур бол эх, хүүхдийн эндэгдлээр дэлхийд хамгийн багад тооцогддог бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээг урьдчилан сэргийлэх салбарт гайхамшигтай хөгжүүлж чадсан улс юм.

Швейцарь

Дундаж наслалт нь 81. Европын хамгийн баян улс бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ хамгийн дээд зэрэглэлийнх гэж тооцогддог. Хувь хүний аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж чадсан учраас тэр. Мөн өдөр бүрийн хоол хүнсний хэрэглээнд бяслагны баялаг агууламжийг бүрдүүлж өгчээ.

Өмнөд Солонгос

Өмнөд Солонгос бол дундаж наслалтаараа тэргүүлж буй эхний улс. Эдийн засгийн хүчирхэг өсөлт нь эрүүл мэндийн үйлчилгээг дээд төвшинд барьдаг. Солонгосчууд барууны орныхныг бодвол цусны даралт ихсэх өвчнөөр хамаагүй бага өвддөг. Уургаар баялаг, бага холестерол бүхий хоол хүнс нь дархлааг асар ихээр дэмждэг учраас хавдрын өвчлөлийг сааруулдаг байна. "Солонгос хоол хүнс нь тэр чигтээ ислэг бөгөөд тэжээллэг чанар өндөртэй” гэж судлаачид онцолж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

32 сэтгэгдэл