Энэ үеэр "Best Supporter” буюу энхийн төлөө киног дэмжигч шагналыг "Догшин хар сүлдний нууц” баримтат кино, МҮОНТ-ийн бүтээл "Тусгай салаа” телевизийн олон ангит кино болон "Тусгай салаа 2” уран сайхны киног бүтээсэн төсөлд олгосон байна. Шагналыг тус төслийн санаачлагч, зөвлөх продюссер УИХ-ын гишүүн Л.Болд ахлагчтай баг Рейхстагийн ордонд гардан авчээ. Тэдний энэхүү шагналыг Францын алдарт жүжигчин Катерин Денёв болон Монгол-Германы хамтран бүтээсэн "Газарчин” киногоор монголчуудад танигдсан Югослав-Германы жүжигчин Гойка Митич нар гардуулсан байна.
996 сэтгэгдэл