|

АРХАНГАЙ АЙМГИЙН НИЙТ НУТГААР ЦАС ОРЖ 10 СМ ХҮРТЭЛ ЗУЗААН ЦАСАН БҮРХҮҮЛ ТОГТОВ

АРХАНГАЙ АЙМГИЙН НИЙТ НУТГААР ЦАС ОРЖ 10 СМ ХҮРТЭЛ ЗУЗААН ЦАСАН БҮРХҮҮЛ ТОГТОВ

 

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Тариат, Өндөр-Улаан, Хангай, Чулуут сумдын нутгаар өнгөрсөн шөнө 0.0 мм цас орж бусад сумдын нутгаар цас ороогүй бол өнөөдөр /01.13/ өглөөний 08.00 цагийн мэдээгээр Архангай аймгийн нийт нутгаар 1-10 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Нийт нутгаар салхи баруунаас  секундэт 0-12 метр байсан бол Булган сумын нутгаар өдөртөө салхи секундэт 12 метр хүрч ширүүсчээ.   
Өнөөдрийн /01.13/ байдлаар хот хооронд дайран өнгөрөх зам даваагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн байна. Гэхдээ замын хөдөлгөөнд оролцож хот, хөдөөд зорчигчдыг сонор болгоомжтой, хурдаа тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж явахыг  аймгийн Цагдаагийн газар болон "АЗЗА" ТӨХК-ий зүгээс жолооч нарт анхааруулж байна.                                                                                                  
Б.Гэрэлт-Од

470 сэтгэгдэл