|

Жин хасахад нэн тустай 7 хүнс

 
 Жин хасахад нэн тустай 7 хүнс
Бүсгүй та жиндээ санаа зовж, жин хасах элдэв зүйл хэрэглэж өөрийгөө зовоож байна уу? Тэгвэл эдгээр 7 хүнсийг өдөр тутмын хүнсний хэрэглээндээ хэрэглэснээр эрүүл аргаар жин хасах сайхан боломж бий болно. Амжилт хүсье.
Шош ба самарны төрлийн хүнсний бүтээгдэхүүн жин хасахад нэн тустай. Учир нь уураг их хэмжээгээр агуулдаг учраас самар идсэний дараа цатгалан мэт мэдрэмж төрүүлж хоол идэх хүслийг урт хугацаагаар бууруулдаг аж. Та сайн чанарын самар худалдан авч хоол идэхийн өмнө эсвэл оройн хоолны өмнө идээрэй. Ингэвэл таны хоол идэх зуршил буурч бага идэх эсвэл бүр идэх сонирхолгүй болдог аж. 
Жингээ хасахад туслах бас нэгэн хүнс бол зүгээр л шөл уух юм. Ингэхдээ та өөрийн дуртай махан бүтээгдэхүүнээс шөл гаргаж уугаарай. Шөл бага зэргийн ногоотой байж болно. Уг шөлийг их хэмжээний хоол идэхийн өмнө уувал шөлөн дэх бага зэргийн эрдэс бодис таны хоол идэх хүслийг дарж цатгадаг байна. Ингэснээр та их калори идэхийн оронд бага калори шингээж их калори идсэн мэт цадна гэсэн үг. 
Шоколад хоол идэх хүслийг бууруулдаг. Гэхдээ хар шоколад хоол идэх дур хүслийг илүү их бууруулдаг нь судалгаагаар нотлогджээ. Хоол идэхээс 1-2 цагийн өмнө  хар шоколад идэхэд хоол идэх хүслийг хамгийн багадаа 15 хувь болон түүнээс дээш хувиар бууруулдаг аж.
Та жингээ эрс хасахаар шийдсэн үү? Тэгвэл танд дараах ногооны зутан шөлийг санал болгож байна. Өдөр болгон нэг л төрлийн ногооны зутан хийж идэхгүй. Харин та өдөр болгон өөр өөр төрлийн хүнсний ногоо сонгож түүнийгээр зутан шөл хийж идээрэй. Эхний өдөр нь лууван, дараагийн өдөр нь байцаа гэх мэтээр сөөлжлүүлж идэж болно. Эрдэмтдийн судалснаар хүнсний ногоонууд дотроос хамгийн их тураах шидтэй ногоо бол цэцэгт байцаа болон хулуу аж. Тиймээс эдгээр ногооны зутан шөлийг ууснаар маш их хоол идсэн мэт цадах мэдрэмж аваад зогсохгүй олон төрлийн амин дэмийг авч таны арьс, үс зүс хүртэл өнгө ордог байна. 
Алим тураах шидтэй. Гэхдээ ингэлээ гээд та алимны нухаш, алимны шүүс зэрэг алиман бүтээгдэхүүнийг хэрэглэ гэсэн үг биш шүү. Алимыг зөвхөн органик жимс байдлаар нь сайн зажилж идэх хэрэгтэй. Ингэснээр алимны амин дэм, цэвэр шүүснээс гадна сайтар зажилснаар таны тархинд хоол идэж байгаа мэт дохио очиж цадах мэдрэмжийг өдөөдөг аж. 
Харвардын их сургуулийн судлаачдын 120,000 хүнийг хамруулж 10 гаруй жил хийсэн хоолны зуршил бууруулах судалгааны үр дүн гарчээ. Уг судалгаанд тураах, хоолны зуршил бууруулах бүхий л төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хамруулсан бөгөөд хамгийн шилдэг нь тараг болж таарчээ. Хоолны зуршил бууруулж, тураах хамгийн шилдэг, үр дүнтэй хүнс бол тараг юм. Түүгээр ч зогсохгүй өдөр тутам хүнсэндээ хэрэглэснээр бэлхүүсний хэсгээр илүү турах магадлал өндөр гэнэ. 
Усан үзэм бол жин хасах гайхалтай шидтэй жимс юм. Гэхдээ та өдөр болгон өглөө, өдөр, оройн бүхий л хоолыг идэхийн өмнө 100-150 гр усан үзэм идэж заншвал 12 долоо хоногийн дотор 1,5 кг жин хасдаг гэсэн судалгааны үр дүн гарчээ. Усан үзмийн цэвэр шүүсийг ч хэрэглэж болно. Уг жимсийг идсэнээр цадсан мэт мэдрэмжийг удаан хугацаанд барьдаг гэнэ. 

385 сэтгэгдэл