|

Улс орнууд IShowSpeed-г авчрахын тулд хэдийг төлдөг вэ?


Сүүлийн үед од болоод буй стример, ютубер "IShowSpeed" буюу Даррен Уаткинс Жуниор Европ дахь аяллаа эхлүүлж, Латви, Литви, Эстони зэргээр улсаар аялсан билээ. Тэгвэл түүний аяллын зогсоол бүр нь ойролцоогоор 35 мянган ам.долларын үнэтэй байжээ.
Ерөнхийдөө аяллын өртөг нь 30 мянган евро бөгөөд үүний 20 мянга нь "Speed"-ийн халаасанд орж, 10 мянга нь түүний аяллын зардал гэнэ.
Энэ талаар Эстонийн Энтерпренершип, инновацийн сангийн Аялал жуулчлал, маркетингийн төслийн менежер Карел Ковату ярихдаа "Улс орон бүр л аялагчдын анхаарлыг татах гэж өрсөлдөж байна. Эстони улс ч мөн адил олон дагагчидтай инфлюнсер хүмүүсийг эх орондоо хүлээн авах боломжийг үргэлж ашигладаг" гэжээ.
Коватугийн хэлснээр "Spieed"-ийн долдугаар сарын 15-ны өдөр Эстонид хийсэн шууд дамжуулалтыг 1.9 сая хүн үзжээ. Шууд дамжуулалтын үеэр олны анхаарлыг татсан хэсгүүд дараа нь богино бичлэг хэлбэрээр интернет орчинд түгсэн аж.
"Speed"-ийн хувьд Европ, Ази, Өмнөд Америк, Номхон далайн бүс нутгаар аялаж байгаа бөгөөд Илон Масктай хамтарч, задгай сансарт стрим хийх хүсэлтэйгээ мэдэгдсэн билээ.

0 сэтгэгдэл