Аялал жуулчлалын хэд хэдэн платформын 02-р сарын 04-ний өдрийн гаргасан жагсаалтад 2025 оны Цагаан сарын баярын найман өдрийн урт амралтаар Хятадын дотоодын аялал жуулчлал, Хятадын иргэний гадаадад аялсан аялал, гадаадын иргэдийн Хятадад аялсан аялал зэрэг гурван гол хүрээн дэх аялагчдын тоо болон хүн бүрд ногдох хэрэглээний тоо ихээхэн өссөн байна. Цагаан сарын баярын хугацаан дахь аялал жуулчлалын халуун цэг нь Хятадын эдийн засгийн эрч хүчийг харуулж байна.
Хятадын болон гадаадын жуулчид “харилцан аялав”
Шанхай хотын иргэн Чэнь Итин гэр бүлийнхээ хамт энэ жил Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод Цагаан сарын баяраа тэмдэглэжээ. Аяллын хугацаанд дөрвөн настай хүү Чэнь Чэнь нь анх удаа “Элсэн дэх авто спорт”-ын үйл ажиллагаанд оролцоод маш баяртай байлаа. Шөнийн цагаар Дубайн Бурж Халифа цамхаг улаан өнгөөр гялалзаж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид энд зургаа авахуулж, баяр хөөр бялхан байлаа.
Бразилын жуулчин Виктория Сернажийн гэр бүл анх удаа Шанхайд ирсэн нь энэ юм. Тэд Шанхайн The Bund, Юй Юань, Ү Кан Лү зэрэг газруудад очиж үзсэн бөгөөд Шанхайн музейн зүүн ордонд очиж Хятадын урт удаан түүх, соёлтой танилцан сонирхов. Мөн хурдны галт тэргэнд сууж, орчин үеийн Хятадын “хурд”-ыг мэдэрчээ.
Шечэн группийн тоо баримтаас харахад могой жилийн Цагаан сарын баярын үеэр тус платформ дээр гадаадад аялах аяллын тасалбарын захиалга өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар өссөн байна. Үүнд, гадаадаас Хятад руу аялах аяллын захиалга өнгөрсөн оны мөн үеэс 203 хувиар өссөн, Гадаадаас Хятад руу аялах аянчдын үзэсгэлэнт газруудын тасалбар, зочид буудлын захиалга өмнөх оныхоос тус тус 180 хувь, 60 хувиар өссөн байна. Гадаадад аялах аяллын захиалгуудын дотроос Испани, Итали, Франц зэрэг улс орныг зорьсон захиалгын тоо мэдэгдэхүйц өссөн байна.
Чүнь Чюү аялал жуулчлалын сайтын ерөнхий менежерийн орлогч Жүө Вэйхүн:
- Хятадын болон гадаадын жуулчдын "харилцан аялах” аялал дундаас Хятадад аялж буй гадаадын жуулчид Хятадын соёл, амьдралын талаар маш их сонирхдог. Музейгээс эхлээд хүнсний ногооны зах хүртэл хаа сайгүй гадаадын хүмүүс харагдаж байдаг. Гадаадад аялж буй зах зээлээс харахад олон улсын хөлөг онгоцоор аялах, чөлөөт аяллын захиалга ихэссэн байна. Энэ нь Хятадын жуулчид чөлөөт цагаа амарч зугаацахад илүү зарцуулж буйг харуулж байна гэж танилцууллаа.
Түн Чэн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Жан Миньян:
- Хятадын жижиг, дунд хотуудын оршин суугчдын гадаадад аялах захиалга хурдтай нэмэгдэж, Хятадын жижиг, дунд хотуудад ирж буй гадаадын жуулчдын тоо ч улам бүр нэмэгдэж байна гэж хэлсэн юм.
Соёл, аялал жуулчлалыг гүнзгий уялдуулж хэрэглээний чадавхыг идэвхжүүлэв
Чүнчин хотын оршин суугч Лю Тао аав ээжтэйгээ хурдны галт тэргэнд сууж Чэндү руу аялан, 2025 оны Ү Хүөци Чэндү сүмийн цуглаанд оролцжээ. Лю Тао аав ээжтэйгээ орой нь олон янзын хэлбэр дүрстэй өнгөт гэрэл чийдэнгийн наадмыг сонирхож, дараа нь театрын үзүүлбэрүүдийг үзэн, хөл хөгжөөнтэй захаар очиж, өвөрмөц онцлогт амтат хоол зууш иджээ.
2025 оны могой жилийн Цагаан сарын баяр нь "Цагаан сарын баяр - Хятадын уламжлалт шинэ жилийг тэмдэглэдэг нийгмийн дадал хэвшил"-ийг НҮБ-ын ЮНЕСКО Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэснээс хойших анхны Цагаан сарын баяр тохиож байгаа юм. Баярын энэ үеэр Хятадын уламжлалт соёлын уур амьсгал илүү тод байдаг. Соёлын болон музейн аялал жуулчлал, "Биет бус соёлын өв + аялал" зэргээр төлөөлөл болгосон соёл болон аялал жуулчлалыг нэгтгэсэн арга хэмжээнүүд зохиогдож, хэрэглээний чадавхыг идэвхжүүлэв.
Фэйжү платформын мэдээлснээр соёлын биет бус өвийг ойлгох болон ардын зан үйлийн тоглолтыг сонирхож буй жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 40 хувь, 36 хувиар тус тус өссөн байна. Түүнчлэн аялал жуулчлалын тоо баримтаас харахад Цагаан сарын үеэр түүх, соёлын үзэсгэлэнт газрууд болон музейн үзэсгэлэнт газруудаар аялж буй аялагчдын тоо өнгөрсөн оныхоос 50 хувиар өссөн байна.
Шанхайн шинжлэх ухаан, технологийн музейн хоёр салбар болох Шанхайн байгалийн түүхийн музей, Шанхайн одон орныг судлах ордон нь хүмүүсийн гэр бүлээрээ аялах дуртай газруудын нэг юм. Шанхайн байгалийн түүхийн музейд "Нууцлаг могойн ертөнц" гэх 2025 оны Могой жилийн тусгай үзэсгэлэн, Шанхайн одон орон судлалын ордонд зохион байгуулсан "Өвлийн одон орон судлалын наадам" нь үзэгчдэд шинжлэх ухааны мэдлэг олгохоос гадна, тэдэнтэй соёлын баяр наадмаа хуваалцдаг. Цагаан сарын баярын үеэр хоёр музей шөнө уртасгасан цагаар ажиллан, шинжлэх ухааны таних мэдэхүйн үйл ажиллагааг онлайнаар шууд нэвтрүүлснээр илүү олон жуулчдын хэрэгцээг хангасан юм.
Жянсү мужийн аялагч Ли Юй Шанхайн байгалийн түүхийн музейгээс Музейн хамгийн сүүлийн үеийн соёлын бүтээгдэхүүнүүдийг худалдан авав. Үүнд уг музейн “Хөөрхөн арслан”-гаар сэдэвлэсэн Цагаан сарын хос уянгатай хөргөгчний наалт бий. Дээр нь ерөөл бэлгэдлийн үсэгтэй бөгөөд инээмсэглэж буй “Хөөрхөн арслан”-гийн зурагтай.
- Хөргөгчний энэ багц нь тухайн нөхцөл байдалд маш тохирсон бөгөөд цөөн хэд байснаас нэгийг нь би худалдаж авсан гэж Ли Юй хэлэв.
Олон хүн чансаатай амьдралын төлөө "мөнгө төлөх" болсон
Өнөө үед Цагаан сараар аялах нь Цагаан сарын заншил болсон. Амралтын хугацаанд спортоор хичээллэх, кино үзэх, жүжиг сонирхох, үзэсгэлэн үзэх гээд хүмүүс чөлөөт үйл ажиллагаа, сэтгэл санааны аз жаргалтай байдалд хөрөнгө оруулах хандлагатай болжээ.
Шечэн группийн платформоос харахад Цагаан сарын баярын үеэр муж хоорондын аяллын захиалга 62 хувийг эзэлжээ. Фэйсү платформын тоос баримтаас харахад Цагаан сарын баярын үеэр Хятадын дотоодын жуулчдын хэрэглээний хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар өссөн байна. Улмаар аяллын тоо баримтаас харахад нутагтаа буцан Цагаан сараа тэмдэглэж байгаа хүмүүс хот, шянь, дүүргийн дунд болон дээд зэрэглэлийн зочид буудлын захиалгыг нэмэгдүүлж, ердийн өдрүүдтэй харьцуулахад 40 хувиар өссөн байна.
Шанхайд ажиллаж амьдардаг Жан Шинь Цагаан сарын амралтаар Чай Байшаньд аялах захиалга аваад тэнд нэг долоо хоног аялахдаа долоон настай хүүтэйгээ цанаар гулгаж сурсан байна. Тэд эхлээд өдөрт хэд удаа унадаг байснаа сүүлд нь их сайн гулгах болжээ.
- Энэ Цагаан сарын баяраа бид спортын дасгал хийж бас нэг өөр өнгөөр тэмдэглэсэн гэж Жан Шинь хэллээ.
Цагаан сарын баярын амралтаар Хармөрөн, Гирин, Шиньжян, Бээжин, Хэбэй зэрэг газруудад мөс, цасны аялал жуулчлал, мөс цасны спорт улам бүр хөгжөөнтэй болсоор байгааг аялал жуулчлалын хэд хэдэн платформоос авсан тоо баримт харуулж байна. Шанхай зэрэг өмнөд бүс нутгийн хотуудад мөс, цасны үйл ажиллагаа ч моод болж эхэлжээ. Тухайлбал, Цагаан сарын баярын үеэр Шанхай Яаошюй мөс цасны ертөнц өдөрт дунджаар 8000 гаруй хэрэглэгчийг хүлээн авав. Үүнд гаднаас ирсэн жуулчдын тоо 15 хувиар өссөн байна.
Хятадын Аялал Жуулчлалын Академийн дарга Дай Бинь:
- 2025 онд Хятадын аялал жуулчлалын эдийн засаг илүү чансаатай хөгжих болно. Халуун цэгийн хотуудын аялал жуулчлалын эдийн засаг жилийн турш болон томоохон баярын үеэр ачаалалтай ажиллаж, мөн жижиг хот суурингуудын аялал жуулчлалын зах зээл өргөжин тэлж, үйлдвэрүүд хөгжих шинэ боломжтой болох болно. Дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн системд Хятад улс улам чухал үүрэг гүйцэтгэх болно гэж хэлэв.

Францын жуулчин Шанхайн Юй Юань худалдааны төвийн хоолны газарт наймаалжтай шөлтэй жигнэмэг амталж байна
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЧЭНЬ АЙПИН

Шанхайн байгалийн түүхийн музейд аялагчид могойнууд олзоо хэрхэн "нуудаг" тухай ойлгож байна
Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЧЭНЬ АЙПИН

Шанхайн Яаошюй мөс цасны ертөнцөд нэгэн жуулчин цанаар хичээллэж байна
Гэрэл зургийг: Яаошюй мөс цасны ертөнц
Зохиогч: | Нийтлэл: ЧЭНЬ АЙПИН |
Найруулагч: | Х.АРВИНТАЛ |
Эх сурвалж: | СОЛОНГО СЭТГҮҮЛ |
0 сэтгэгдэл