Уг сургуульд Эстони улсын Батлан хамгаалах хүчний анги нэгтгэл, НАТО-гийн олон улсын батальоны бүрэлдэхүүнд Эстонид байрлаж буй Их Британи, Бельгийн цэргүүд, АНУ-ын тэнгисийн явган болон Үндэсний гвардын цэргүүд, мөн Эстонийн сайн дурын цэрэгжсэн бүлэглэл оролцжээ.
НАТО-гийн сургууль хоёрдугаар сарын 6-нд эхэлсэн байна. Энэ сарын 12-нд эхэлсэн сургуулийн хоёр дахь үе шатанд сумангийн бүрэлдэхүүнээр хамгаалах болон давших тулаан хийх, отолт хийх, саад бартааг даван туулах, эмнэлгийн тусламж үзүүлэх тактик боловсруулсан байна.
montsame.mn
0 сэтгэгдэл