|

Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны Боловсролын Танхим санаачлан, ӨМИС, Ордос хотын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба зохион байгуулсан Хятад улсад сурч байгаа гадаад оюутнуудын мод тарих арга хэмжээ 04-р сарын 13-ны өдөр Ордос хотын Энхбай экологийн үлгэр жишээ бүсэд боллоо. Тус арга хэмжээнд Монгол, Орос, Пакистан зэрэг 7 орны гадаад оюутнуудыг багтаасан 70 гаруй хүмүүс оролцов. Энэ удаад хамтдаа 200 гаруй нарсан модыг Энхбайн элгэнд суулгалаа. 
Мод тарих үйл ажиллагааны дараа оюутан залуус Энхбайн экологийн үзүүлбэрийн төв, Энхбайн цөлийн музейд зочлов. 
Зохиогч:
Ц. Урантунгалаг, Б. Сурнаа
Найруулагч:
Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:
www.solongonews.mn

0 сэтгэгдэл