
Өмчийн маргаантай, өөрийн нэр дээрх сургуулийн байргүй ч байртай гэж зар тавин өнөөдрийг хүртэл эцэг эхчүүдийг хуурч элсэлт авсаар байгаа шалтгаанаар ерөнхий боловсролын "Смарт" бүрэн дунд сургуулийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх захирамжийГ Нийслэлийн засаг дарга гаргажээ.
Эргэн сануулбал, Яармагийн арцатын аманд байрлах "Смарт" сургуульд 10-20 хүн халдаж сурах эрхэнд халдаж байсан талаар мэдээлэл өмнө нь гарсан. Тэгвэл тус сургуулийн захиргааны зүгээс дуучин Т.Баясгалантай өмчийн маргаантай гэдгээ хэлж байв. Тухайн өмчийн маргаан нь гуравдугаар сарын 17-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг цагаатгаж хэрэгсэхгүй болгосоноор төгсгөл болсон юм.
0 сэтгэгдэл