|

Тэдний байр борлуулах аргаас суралцаач

Тэдний байр борлуулах аргаас суралцаач

 

Зах зээл дээр айл ороход бэлэн болчихсон 30-40 мянга, түүнээс ч олон орон сууц байгаа гэсэн албан бус тоо байгаа. Одоо барилгын улирал эхэлчихсэн. Энэ зун хэчнээн орон сууц нэмэгдэж ашиглалтд орохыг яг нарийн хэлж мэдэхгүй нь. Хамгийн гол нь орон сууц зарагдахгүй байгаа нь үнэн. Хэдийгээр нийгэмд орон сууцны эрэлт маш их байгаа ч гэсэн худалдаж авах чадвартай нь цөөн байна. Ядаж байхад байрны үнэ буурдаггүй.
 
Үл ялиг буурах шинжтэй байсан ч өнгөрсөн долоо хоногт "Тэнхлэг зууч”-ийн мэдээлснээр бол орон сууцны үнэ өссөн байна билээ. Байр зарагдахгүй байна, барилгын салбар унаж гүйцлээ, компаниуд хэцүүдлээ гээд л байдаг. Тэгсэн мөртлөө орон сууц улам л үнэд ороод байгаа. Ядаж байхад Засгийн газар нь ганц гайгүй хэрэгтэй хөтөлбөр болох "Ипотекийн зээл”-ээ нулимс шиг болгочихсон. 
 
Хэдхэн төгрөгөө бүх арилжааны банкаар дамжуулж өгч байгаа. Өнөөдүүл нь дааж давшгүй шаардлага тавиад, давж гарахад бэрх болчихсон. Ингээд л залуучууд орон сууцанд орох хүслээ биелүүлж чаддаггүй. Компаниуд нь ч байраа борлуулж чадахгүй, үнээ ч бууруулахыг хүсэхгүй сууна.

 

...Ипотекийн зээл хэрэгжүүлж байгаа нэртэй. 14 арилжааны банкаар нулимс шиг мөнгө тарааж байгаа. Түүнийг нь авахын төлөө иргэд "дайтаж” байна. Тийм болохоор арилжааны банкууд өөрсөддөө ашигтай байдлаар зохицуулж буй. Нөгөө талаар ТОСК-иас ганц нэг хотхон бариад, зарж буй. Хувийн барилгын компаниудтай өрсөлдөхүйц хэмжээний биш. Үнэ нь тийм ч хямдхан биш байгаа. Хоёрын хооронд, гурван дунд...

 
Улс ч гэсэн барьсан орон сууцны хорооллынхоо байруудыг гүйцэд зарж чадаагүй л байгаа шүү дээ. Ингэж байхаар тэдний байр борлуулах аргаас суралцаж, жишгийг дагамаар байна. Орон сууцны урьчилгаандаа хашаа байшин, машин, мал хуй гээд юу ч хамаагүй авдаг компани байгаа. Нэг том хороолол барьсан, одоо бараг бүх байраа зараад дууслаа. Менежмент нь буруу биш гэдэг нь харагдаад байгаа юм биш үү.
 
Тийм болохоор ашиглаад үзэх хэрэгтэй. Ядаж л ТОСК өнөө яриад байгаа хашаа байшин, газраар байр солих энэ тэр асуудлаа нэг мөр болгох хэрэгтэй байна. Мөн хувийн компаниуд ч гэсэн төр засгийнхан дэмжсэнгүй гэж хий хошуугаа унжуулж, үнээ бууруулахгүй гүрийж суухаар тэдний аргаас суралцаач. Тэгвэл зарагдахгүй байгаа байраа зарж чадах ч юм бил үү. Одоо бол төр орон сууцны асуудалд оролцох гэж гурилдаад байгаа болохоор үнэ ч буурахгүй, барилгын компаниуд ч хөгжихгүй байна.
 
Ипотекийн зээл хэрэгжүүлж байгаа нэртэй. 14 арилжааны банкаар нулимс шиг мөнгө тарааж байгаа. Түүнийг нь авахын төлөө иргэд "дайтаж” байна. Тийм болохоор арилжааны банкууд өөрсөддөө ашигтай байдлаар зохицуулж буй. Нөгөө талаар ТОСК-иас ганц нэг хотхон бариад, зарж буй. Хувийн барилгын компаниудтай өрсөлдөхүйц хэмжээний биш. Үнэ нь тийм ч хямдхан биш байгаа. Хоёрын хооронд, гурван дунд. Уг нь төр оролцох гэж байгаа бол ахиухан барилга бариад, хэдэн хувийн компанийн бизнесийг шахаад, будаа болгоод хаямаар санагддаг. Тэгээд хямдхан зарах юм уу, зорилтот хөтөлбөр хэрэгжүүлээд явахад л болно. 
 
Тэгвэл барилгын компаниуд арай өөр менежментээр ажиллана. Үнэтэй авбал ав, үгүй бол боль гэсэн байдлаар биш.  Эсвэл ипотекийн зээлийн хөтөлбөрөө дорвитойхон хэрэгжүүлээд явчих хэрэгтэй байна. Тэгэхдээ арилжааны бүх банкуудаар дамжуулах биш. Төрийн банкин дээр төвлөрүүлээд, тодорхой шаардлага хангасан барилгын компанийн орон сууцийг л найман хувийн зээлд хамруулахаар тусгаад хийгээд өгчихөж яагаад болдоггүй юм.  
 
Тэгэхгүй бол одоогоор лав орон сууцны салбарт олигтой юм гарахгүй байна. Хэдэн барилгын компаниуд нь үнээ буулгахгүй гүрийсээр. Төр ч гэсэн адилхан түрээсийн орон сууцны үнээ ч хүртэл нэмээд л. Иргэд нь байр авах мөрөөдлөө тээсээр л өдөр хоногийг өнгөрөөж байна. Эзнээ хүлээсэн үнэтэй байр, орон сууц мөрөөдсөн мөнгөгүй иргэд Монголоор л дүүрэн байна даа. 
 
 
Пунцагболд
Эх сурвалж: Монголын мэдээ

0 сэтгэгдэл