|

Өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна

Монголын өмгөөлөгчдийн холбооноос Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх "Өмгөөлөгч – Танд тусалъя 2024" өдөрлөгийг Нийслэлийн төв талбайд  зохион байгууллаа.
             Өдөрлөгийн нээлтийн ёслолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав оролцлоо. Тэрээр өнөөдрийн арга хэмжээг 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа Монголын өмгөөлөгчдийн холбоо болон хамтран оролцож байгаа албан байгууллагууд тэдгээрийн албан хаагч нарт талархал илэрхийлье. Монголын хуульчдын холбооноос өдөрлөгт оролцож байгаа хуульчдыг дэмжин кредит цагийг тооцдог болбол мэргэшсэн хуульчид оролцож, улам чанартай, үр өгөөжтэй арга хэмжээ болно хэмээн бодож байна гэв.
 

               Өдөрлөгт Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас тус тус оролцож, иргэдэд шүүхийн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгч, ном, гарын авлага тараалаа. Нээлттэй өдөрлөг өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

0 сэтгэгдэл