Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн нэгжийг алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг 23 дахь жилдээ зохион байгуулж, энэхүү шагналыг Голомт банк 21 дэх жилдээ хүртэн тавдугаарт эрэмбэлэгдлээ.
Голомт банк 2023 онд ТОП-100 аж ахуйн нэгжээс борлуулалтын орлогоор наймдугаарт, татвар төлөлтөөр аравдугаарт, даатгуулагчийн тоогоор тавдугаарт, хөрөнгийн хэмжээгээр тавдугаарт, мөн нийт ашгийн хэмжээгээр есдүгээр байрт эрэмбэлэгдээд байна.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Голомт банк Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. 2023 оны байдлаар 2500 орчим ажилтныг ажлын байраар хангаж, 1.1 сая харилцагчдаа харилцагч төвтэй үйлчилгээ үзүүлэн ажиллахдаа 209 тэрбум төгрөгийн ашиг хуримтлуулан улсдаа 168.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Мөн банкны нийт актив 29.4 хувиар өсөж, 11.6 их наяд төгрөгт хүрсэн нь банкны салбарын 20 хувийг бүрдүүлжээ.
Ийнхүү ажиллахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болох “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг 2023 онд Монгол Улсын банк, санхүүгийн салбараас хоёр жил дараалан авсан анхны байгууллага болсон. Мөн дэлхийд нэр хүндтэй банк, санхүүгийн “Euromoney”, “Asiamoney” сэтгүүлээс Голомт банкийг 2023 онд “Монгол Улсын Шилдэг банк”-аар, “Global Finance” сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг дижитал банк”-аар тодруулсан юм.
Голомт банкны нийт харилцагч, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид болон хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье!
Сайн сайхныг санхүүжүүлнэ
0 сэтгэгдэл