|

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийгмийн бүхий л үйлчилгээг 20 минутад авах хот төлөвлөлтийн цогц шийдэлтэй “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Улаанбаатар хот нэгдсэн нэг л төлөвлөгөөгөөр хөгжих ёстой. Сүүлийн 30 жилд нийслэлд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг. Тэгвэл Засгийн газраас 2024-2028 онд үүнээс 3 дахин их хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Үүнд метро, орон сууцжуулалт, зам зэрэг томоохон бүтээн байгуулалтууд багтана. Бүтээн байгуулалтад оролцох хувийн хэвшлээ татварын бодлогоор дэмжинэ. Манай улсын зээлжих зэрэглэл ахисан сайхан мэдээ өнөөдөр ирлээ. Энэ бидэнд томоохон төслүүдээ хэрэгжүүлэхэд эерэг нөхцөл бүрдүүлнэ.

0 сэтгэгдэл