|

АРХАНГАЙ: Салхи зарим сумдад 12-18 метр хүрч, ширүүсчээ

Аймгийн нутгаар өчигдөр өдөр Тариат, Батцэнгэл, Жаргалант, Хайрхан, Цэцэрлэг, Чулуут, Цахир сумдын нутгаар 0.2мм хүртэл, өнгөрсөн шөнө Эрдэнэбулган, Батцэнгэл, Жаргалат, Чулуут сумын нутгаар 0.8 мм хүртэл цар оржээ. Салхи нийт нутгаар секундэд 4-18 метр, зарим сумдад 12-18 метр хүрсэн бол өнгөрсөн шөнө Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт, Цэцэрлэг сумын нутгаар секундэд 12-15 метр хүрч ширүүсчээ.

Өнөөдөр өглөөний 08.00 цагийн УЦУОШТ-ийн харуулын мэдээгээр Тариат, Эрдэнэмандал, төвшрүүлэх, Батцэнгэл, Хайрхан, Цахир сумын нутгаар 10-17 см, бусад сумын нутгаар 1-8 см цасан бүрхэцтэй байна гэж гарчээ.

0 сэтгэгдэл