|

“Чандмань-Оргил”-ын Б.Батдаваа Азийн цомоос хүрэл медаль авав


 Хонконгод болж буй Азийн цомын тэмцээний залуучуудын 66 кг жинд барилдсан “Чандмань-Оргил” дэвжээний Б.Батдаваа хүрэл медаль хүртжээ. Тэрбээр нэгдүгээр тойрогт хийлж, ялалт авсан байна. Хоёрдугаар тойрогт тус тэмцээнд жингээ толгойлон барилдсан Саудын Арабын Алрували Сабтиг цэвэр ялжээ. Гуравдугаар тойрогт Шинэ Зеландын Хайнес Конрадыг цэвэр ялж, зооны аваргын төлөө барилдаанд Өмнөд Солонгосын Ан Хунвүүд ялагдсан байна. Харин хүрэл медалийн төлөө Монголынхоо Далайбаатарыг ялж хүрэл медаль хүртжээ. Одоо тэрбээр Макаод болох тэмцээнд оролцоно.

0 сэтгэгдэл