УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Миний бие тойргоороо болон бусад тойргоор явлаа. Ард иргэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй байна. УИХ-ын одоогийн 76 гишүүнийг ч хулгайч гэж хэлж, харж байна. Тэгэхээр Монголын төр яагаад ийм үнэ хүндгүй болсон талаар дүгнэлт хийх хэрэгтэй. Гишүүдийн тоо 128, 108, 99 боллоо гээд энэ асуудал шийдэхгүй байх. Магадгүй асуудал тоондоо биш байх. Иргэдийн бухимдал Үндсэн хуулийн өөрчлөлт дээр илүү тэсэрч харагдаж байна. АН-ын хувьд холимог тогтолцоотой болох тал дээр дэмжиж, хамтран ажиллаж байгаа” гэлээ.
0 сэтгэгдэл