|

Хүүхдийн мөнгийг ИРЭХ ОНД бүх хүүхдэд олгохоор ТУСГАЖЭЭ

Хүүхдийн мөнгийг ИРЭХ ОНД бүх хүүхдэд олгохоор ТУСГАЖЭЭ

 

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан, Хүүхдийн мөнгийг тэнцвэржүүлсэн төсөлд 100 хувь төсөвлөсөн талаар дурдаад Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд хөрөнгө оруулалтыг 5.8 их наяд төгрөг хэмээн хязгаар тавьж өгсөн. "Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсан тохиолдолд төлөвлөгөөний дагуу төсвийнхөө хязгаарт багтаан хөрөнгө оруулалтуудаа хийх хуулийн зохицуулалттайг тайлбарлалаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Засгийн газрын өрийн нийт хэмжээг 2024-2026 онуудад 60% гэснийг 51% болгож бууруулах, үүнийг дагалдуулан мөнгөн дүнг бууруулах гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаж, санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжээгүй болно.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ  чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.

0 сэтгэгдэл