Иргэд нүүрсний хулгайг эсэргүүцэх жагсаалтай холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.
Тэрбээр: "Цагдаагийн Ерөнхий Газарт Эрдэнэс Тавантолгойн нэг мөргөцөг буюу 385 орчим мянган тонн нүүрсний хэрэг шалгагдаж байгаа. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу нь тодорхой гараагүй байна. Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хөндсөн болон Бүрэн эрхт төлөөлөгч томилсонтой холбоотойгоор өнөөдрийн байдлаар 15 албан тушаалтан Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байна. Энэ бол Засгийн газрын, төрийн өмчийн, яамд, агентлагийн тодорхой төлөөлөл шалгагдаж байгаа. Гэм буруутай эсэхийг нь шүүхийн байгууллага тогтооно. Засгийн газрын гомдлоор тодорхой нэр бүхий албан тушаалтнууд шалгагдаж байгаа.
Засгийн газар аливаа асуудалд нээлттэй хандана. Иймд миний биеэр ахлуулан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхэн жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа хүмүүстэй уулзаж, шаардлагыг хүлээн авч, хамтдаа асуудлыг шийдвэрлэхэд санаачилга гарган ажиллахаа илэрхийлье" гэв.
0 сэтгэгдэл