|

Аймгуудын наадамд хэн хэн түрүүлж, үзүүрлэв?


Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам Монгол орны 21 аймаг, 330 сумдад зохион байгуулагдаж байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар 16 аймаг, 2 дүүргийн баяр наадмууд долоон даваатай явагдаж үзүүр, түрүүгээ шалгаруулаад байгаа. Энэхүү хүчит бөхийн барилдаанд хаанахын хэн түрүүлж, үзүүрлэн, Их шөвөгт үлдсэн талаар та бүхэнд танилцуулж байна.
Архангай аймаг – Хашаат сумын харьяат цэргийн начин С.Сүхбат түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Батцэнгэл сумын харьяат сумын заан Э.Түмэндэмбэрэл үзүүрлэн аймгийн заан цол хүртжээ. Харин их шөвөгт Ихтамир сумын харьяат сумын заан Ө.Шийрэв, Хотонт сумын харьяат сумын заан Б.Шатар нар үлдэж, аймгийн харцага цол хүртлээ.
Багануур – Увс аймгийн Давст сумын харьяат цэргийн начин Э.Мөнх-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Ч.Хасчулуу үзүүрлэн цолоо бататгалаа. Харин их шөвөгт Архангай аймгийн Чулуут сумын харьяат улсын начин Б.Амарзаяа, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат сумын заан С.Зинамядар үлдэн аймгийн харцага цол хүртжээ.
Баян-Өлгий аймаг – Булган сумын харьяат аймгийн харцага Б.Төмөрбаатар түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Баяннуур сумын харьяат аймгийн начин Е.Көптилек үзүүрлэн аймгийн заан цол хүртжээ. Харин их шөвөгт Алтай сумын харьяат сумын заан Н.Амаржаргал, Бугат сумын харьяат Х.Оразахын нар үлдэж, аймгийн харцага цол хүртжээ.
Баянхонгор аймаг – Баацагаан сумын харьяат сумын заан Б.Түвшинтөгс түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Богд сумын харьяат аймгийн начин Ч.Даш үзүүрлэн аймгийн заан цол хүртжээ. Их шөвөгт Баянлиг сумын харьяат сумын заан Б.Билэгдэмбэрэл үлдэж, аймгийн харцага цол хүртлээ.
Булган аймаг – Могод сумын харьяат сумын заан М.Эрхэмбаяр түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн цол Бүрэгхангай сумын харьяат аймгийн начин Д.Пүрэвдорж үзүүрлэн аймгийн заан цол хүртжээ. Их шөвөгт сумын заан О.Рэнцэн-Очир, Х.Нямдорж нар үлдэж, аймгийн харцага цол хүртэв.
Говь-Алтай аймаг – Дэлгэр сумын харьяат аймгийн заан Д.Ганцоож түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Төгрөг сумын харьяат аймгийн начин Д.Баатархүү үзүүрлэн цолоо ахиулжээ. Их шөвөгт аймгийн начин Х.Алтангэрэл, Б.Лхагва-Очир нар үлдэж, аймгийн харцага цол хүртэв.
Говьсүмбэр аймаг – Сүмбэр сумын харьяат аймгийн заан Б.Үүрцайх түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Х.Бөхбаяр үзүүрлэн аймгийн заан цол хүртлээ. Харин их шөвөгт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн начин Ж.Цэгц, Увс аймгийн Тэс сумын харьяат Г.Бандибаатар нар үлджээ.
Дархан-Уул аймаг – Увс аймгийн Тэс сумын харьяат Б.Өсөхбаяр түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Шарынгол сумын харьяат аймгийн заан Ж.Бадрал үзүүрлэн цолоо бататгажээ. Их шөвөгт Хан-Уул дүүргийн харьяат залуу бөх Д.Дашням, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат аймгийн начин Х.Мягмарсүрэн нар үлджээ.
Дорнод аймаг – Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн начин Э.Нандин-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат аймгийн заан Г.Бат-Эрдэнэ үзүүрлэн цолоо бататгажээ. Харин их шөвөгт Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат залуу бөх Т.Мөнгөншагай, Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Э.Мөнхзоригт нар үлджээ.
Завхан аймаг – Идэр сумын харьяат аймгийн заан А.Нармандах түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Идэр сумын харьяат аймгийн начин Ц.Хашбат үзүүрлэн аймгийн заан цол хүртжээ. Их шөвөгт Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн заан Л.Энхбат, Дөрвөлжин сумын харьяат аймгийн начин С.Бат-Орших нар үлджээ.
Налайх дүүрэг – Увс аймгийн Ховд сумын харьяат Л.Энхсаруул түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Малчин сумын харьяат Т.Батсүрэн үзүүрлэн аймгийн заан цол хүртжээ. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат М.Намхайринчэн, Увс аймгийн Сагил сумын харьяат Д.Ядамсүрэн нар үлджээ.
Орхон аймаг – Архангай аймгийн Тариат сумын харьяат С.Майнбаяр түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Б.Гаажадамба үзүүрлэн аймгийн заан цол хүртжээ. Харин их шөвөгт Булган аймгийн Тэшиг сумын харьяат аймгийн заан О.Мөнх-Ирээдүй, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат аймгийн начин М.Гантулга нар үлджээ.
Өмнөговь аймаг – Ноён сумын харьяат сумын заан М.Буяндэлгэр түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Баяндалай сумын харьяат аймгийн харцага Т.Төгсдөлгөөн үзүүрлэн цолоо ахиулжээ. Их шөвөгт Номгон сумын харьяат аймгийн хурц арслан М.Адъяахүү, Ханбогд сумын харьяат аймгийн начин Т.Дашжамц нар үлджээ.
Сэлэнгэ аймаг – Мандал сумын харьяат аймгийн заан Э.Бат-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Сант сумын харьяат аймгийн харцага Б.Ганбаяр үзүүрлэн аймгийн заан цол хүртжээ. Их шөвөгт Цагааннуур сумын харьяат сумын начин Ц.Лхагвамягмар, Орхонтуул сумын харьяат аймгийн заан С.Оргилбаатар нар үлджээ.
Төв аймаг – Эрдэнэсант сумын харьяат аймгийн харцага Н.Дашдаваа түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Заамар сумын харьяат аймгийн харцага Л.Даваажамц үзүүрлэн аймгийн заан цол хүртжээ. Их шөвөгт Өндөрширээт сумын харьяат сумын заан Х.Шинэбилэг, Баянхангай сумын харьяат сумын заан Э.Чойням нар үлдэж, аймгийн цолонд хүрчээ.
Увс аймаг – Түргэн сумын харьяат аймгийн харцага Б.Нямсамбуу түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Цагаанхайрхан сумын харьяат аймгийн харцага Т.Төгсжаргал үзүүрлэн аймгийн заан цол хүртжээ. Их шөвөгт Цагаанхайрхан сумын харьяат аймгийн начин Т.Мөнх-Эрдэнэ, Малчин сумын харьяат сумын заан Ц.Мөнх-Эрдэнэ нар үлджээ.
Ховд аймаг – Дөргөн сумын харьяат аймгийн заан Г.Дармаажанцан түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Манхан сумын харьяат аймгийн начин Б.Даваадалай үзүүрлэн аймгийн заан цол хүртжээ. Их шөвөгт Булган сумын харьяат аймгийн харцага Б.Анхжаргал, Чандмань сумын харьяат сумын заан У.Батцоож нар үлджээ.
Хэнтий аймаг – Баян-Адарга сумын харьяат Н.Баяржаргал түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Галшар сумын харьяат сумын заан Б.Тожил үзүүрлэн аймгийн заан цол хүртжээ. Их шөвөгт Дэлгэрхаан сумын харьяат сумын заан Ц.Чинзориг, сумын заан Б.Боорчи нар үлдэж, аймгийн цолонд хүрчээ.
Одоогийн байдлаар Багахангай дүүрэг, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудын баяр наадам болоогүй байна.

0 сэтгэгдэл