|

Согтуурсан үедээ хүний амь хөнөөж, хэргийн газраас зугтсан этгээдийг баривчилжээ


Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт өчигдөр 47 настай эмэгтэй Д гэрийнхээ гадаа хоолой хэсэгтээ зүсэгдсэн шархтай нас барсан байжээ. Тодруулбал, дээрх дуудлагын дагуу тус аймгийн газрын бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахад хохирогчийн нөхрийн хамаатан болох 38 настай, эрэгтэй М гэгч нь амийг нь хохироож, хэргийн газраас зугтаж, эзэнгүй айлын байранд өөрийгөө хэвлийн тус газраа гурван удаа хутгалсан шархтай байхад нь дайчлан баривчилж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 
Мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт “Эрэгтэй хүн нас барсан байна” гэх мэдээллийг өчигдөр 03:44 цагт авч тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 36 настай, эрэгтэй Ж-г хамт архидан согтуурсан 36 настай, эрэгтэй Ч нь биеийн хэсгүүдэд хайчаар дүрж, амийг нь хохироосон хэргийг шуурхай илрүүлэн шалгаж байна.

0 сэтгэгдэл