|

Сурагчдын хичээлийн хоцрогдлыг 60 хувьтай байна гэж дүгнэжээ

 

Сурагчдын хичээлийн хоцрогдлыг 60 хувьтай байна гэж дүгнэжээ

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.01.26/ боллоо. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн талаар Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол шинжилэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар мэдээлэл хийж байна. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сурагчдын амралтыг долоо хоног сунгалаа. Өөрөөр хэлбэл, ирэх хоёрдугаар сарын 7-нд эхлэх байсан хичээлийг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс танхим, цахимаар хичээллүүлэх шийдвэрийг гаргалаа. Хөдөө, орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлээс шалтгаалж, 100 хувь танхимаар зохион байгуулж болно гэж харж байна. Ямартай ч хичээлийн хоцрогдол маш их байна. Сурагчдын хичээлийн хоцрогдол 60 хувьтай байна гэдэг дүгнэлт гарсан. Тиймээс нэг өдөр ч гэсэн танхимаар хичээллүүлэх боломжийг хүүхдүүддээ олгох ёстой. Энэ ч утгаараа хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхэлж 100 хувь танхимаар хичээлүүллүүлэх үүргийг өглөө" гэх мэдээллийг өглөө. 

 

0 сэтгэгдэл