|

БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав

БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав


Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар 2021 оны 10 дугаар сарын 18-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав.

Уулзалтаар сайд нар хоёр улсын зам, тээвэр болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын асуудал, хилийн боомтуудад үүсээд буй ачаа тээврийн хүндрэлийн талаар санал солилцлоо. Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан хугацаа нь дуусах, хөлдөх эрсдэлтэй бараа бүтээгдэхүүнийг татах, Тяньжин боомтод Монгол Улсын ачаатай чингэлгүүд саатаж байгаанөхцөл байдлыг шийдвэрлэхэд Цай Вэньруй Элчин сайдыг онцгой анхаарал хандуулж дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

 

Мөн талууд саяхан болсон хоёр улсын Ерөнхий сайд нарын цахим уулзалтаар хөндөн ярьсан салбарын асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

0 сэтгэгдэл