|

Коронавирусний халдвартай эмчлүүлэгсдийн 90 хувь нь эдгэрчээ

 

 

Коронавирусний халдвартай эмчлүүлэгсдийн 90 хувь нь эдгэрчээ

 

Сүүлийн 24 цагт PCR-аар шинжилсэн 175 сорьцоос 54, түргэвчилсэн оношлуурын 71 шинжилгээнээс 30, эмнэлзүйгээр 4, нийт 88 тохиолдол батлагдаж нийт тохиолдол 9173 болов.

Өчигдөр тусгай эмнэлгүүдээс 96, өрхийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчлүүлсэн 36, гэрийн эмчилгээнд эмчлүүлж байгаа 8, нийт 140 хүн эдгэрсэн.

Нийт 9173 тохиолдлын 8258 нь буюу 90,0 хувь нь эдгэрсэн.

Нийт нас баралт: 28

Эмчлүүлж байгаа 934: Үүнээс: 24 тусгай эмнэлэгт - 666:

Биеийн байдал: Хөнгөн 551, хүндэвтэр 101, хүнд 13, маш хүнд 1.

ӨЭМТ-үүдийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа 158:

Ар Мөнгөнчагнуур - 71, Ар Мөнхжин - 47, Ар Манал - 40

Эмчлүүлэгчдийн нас:

0-5 нас: 95

6-15 нас: 156

16-39 нас: 343

40-59 нас: 249

60-аас дээш: 91

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад – 1989

Аймгийн хэмжээнд I тунд 60276, II тунд 56199, III тунд 8699 хүнийг дархлаажуулсан байна.

0 сэтгэгдэл