|

Энэтхэгт халдварын 380 мянга гаруй шинэ тохиолдол илэрчээ

 

Энэтхэгт халдварын 380 мянга гаруй шинэ тохиолдол илэрчээ

 

Энэтхэгт өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 386 452 шинэ тохиолдол илэрч, халдварын нийт тохиолдол 18 762 976-д хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Тус яамны албан ёсны цахим хуудаст мэдээлснээр, коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 24 цагийн дотор 3498-аар нэмэгдэж, 208 330 болжээ.
Энэтхэгт өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдол гурав дахь өдрөө дараалан, дөрөвдүгээр сард найм дахь удаагаа хамгийн дээд үзүүлэлтэд хүрчээ. Тус улсад өмнө нь өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт нэг өдөрт хамгийн олон буюу 379 257 тохиолдол бүртгэгдсэн юм. 
Өдөрт нас барсан тохиолдлын тоо пүрав гаргийнхтай /3 645/ харьцуулахад ялимгүй буурсан боловч энэ үзүүлэлт гурав дахь өдрөө дараалан 300 мянгыг давжээ. Эдгэрсэн хүний тоо нэг өдрийн дотор 297 540-өөр нэмэгдэж, 15 384 418 болсон байна. Эмнэлэгт эмчлүүлж буй өвчтөний тоо 3 170 228-д хүрсэн нь өмнөх өдрөөс 85 414-өөр нэмэгдсэн үзүүлэлт аж.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 2 224 548 хүн коронавирусний вакцин хийлгэснээр вакцинд хамрагдсан нийт хүний тоо 152 245 179 болжээ. Үүний зэрэгцээ хэд хэдэн муж, холбооны нутаг дэвсгэрт вакцины хомсдолд орсон гэж мэдээлж байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

0 сэтгэгдэл