|

Сүүлийн 24 цагт Хотонт сумаас 2 тохиолдол илэрлээ

 

 

 

Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 477 иргэнд PCR шинжилгээ хийснээс шинээр 2 тохиолдол нэмж батлагдав. Тус тохиолдол нь Хотонт суманд бүртгэгдсэн бөгөөд Архангай аймагт нийт батлагдсан тохиолдол 301 боллоо. Үүнд:

2020 онд Батцэнгэл-3, 

2021 онд Эрдэнэбулган-173, 

Хайрхан-30, 

Эрдэнэмандал-58, 

Чулуут-17, 

Ихтамир-1, 

Цэнхэр-14, 

Хотонт-4, 

Тариат-1 тус тус бүртгэгдээд байна.


Эмнэлгээс гарсан нийт 253 иргэн байна.

Ойрын хавьтлын хүний тоо 2124, тусгаарлах байранд 61, гэрийн тусгаарлалтад 411 иргэн тус тус байна.

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулж, 2021 оны 4-р сарын 30-ны өдрийн байдлаар 5940 хүнийг дархлаажуулжээ. Дархлаажуулалтын ажил төлөвлөлтийн дагуу үргэлжилж байна.


0 сэтгэгдэл