Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, COVID-19 цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Мөн хуралдаанаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 оны бүрэн эрхийн хугацаан дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай хэлэлцэнэ.
Түүнчлэн эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой 100 төсөл, тэр дундаа Улаанбаатар хотыг цахилгаан, дулаанаар хангах 5 дахь эх үүсвэрийг шийдвэрлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй ажлын талаар зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэж, танилцахаар төлөвлөөд байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд одоо үргэлжилж байна. Хуралдааны дараа дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.
0 сэтгэгдэл