|

Өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

 

 

 

Аймгийн УЦУОШТ-өөс12 дугаар сарын 28-наас 01 дүгээр сарын 04-нийг хүртэлх7хоногийн цаг агаарын урьдчилсантөлөвийг мэдээллээ. Энэ хугацаанд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

Хур тунадас:29-нд нутгийн зүүн хойд хэсэг, 1, 2-нд зарим газраар цас орно.Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи:Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.

Агаарын температур: Хугацааны эхээр Хойд, Урд тэрх, Суман, Чулуут, Орхон голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 20-25 градус, 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Хойд, Урд тэрх, Суман, Чулуут, Орхон голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байх төлөвтэй байна.


0 сэтгэгдэл