|

Архангай аймагт 667 ажил олгогч, 14313 даатгуулагч НДШ төлжээ

 

Архангай аймагт 667 ажил олгогч, 14313 даатгуулагч НДШ төлжээ

 

 

Архангай аймгийн Нийгмийн даатгалын санд 2020 оныIVдүгээр улирлын байдлаар шимтгэлийн орлогоор 16728,7 сая төгрөг төвлөрүүлэхээс 20087,4 сая төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөг 120,1 хувиар биелүүлсэн байна.Тайлант хугацаанд тэтгэврийн даатгалын санд 46264,3сая, тэтгэмжийн даатгалын санд 835,0 сая, ажилгүйдлын даатгалын санд245,4сая төгрөг нийтдээ улсын төсвөөс 47344,7 сая төгрөгийн татаас авчээ.

Нийгмийндаатгалын дөрвөнсангаас 2020онддавхардсан тоогоор нийт 17449 тэтгэвэр, тэтгэмж, тусламж үйлчилгээ авагчдад 65778,9 сая төгрөгийн зарцуулалт гарсан бөгөөд үүнээс тэтгэврийн даатгалын сангаас нийт 14814 тэтгэвэр авагчдад 63168,0 сая төгрөгийг, тэтгэмжийн даатгалын сангаас нийт2354даатгуулагчид2092,9сая төгрөгийг, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал /ҮОМШӨД/-ын сангаас 41 тэтгэвэр, тэтгэмж авагчдад 134.3 сая төгрөгийг, ажилгүйдлын даатгалынсангаас 240 даатгуулагч ажлаас халагдсаны 383.7 сая төгрөгийгтэтгэмжийг тус тусолгоод байна.

Аймгийн хэмжээнд идэвхтэй 667 ажил олгогч/478 ААНБ, 184 төсөвт, 5 цэрэг, цагдаагийн байгууллага/, 14313 даатгуулагч Нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.

2020 онд НД-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан дараах үйлчилгээг иргэдэд хүргэсэн байна.

1.Ажилгүйдлийн даатгалын сангаас олгож буй 200,000 төгрөгийн дэмжлэгийг аймгийн 41 ААНБ-ын 129 ажилтанд олгосон байна./77.0 сая төгрөг/

2.НДШ-ээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн хүрээнд 407 ААНБ-ын 1979 даатгуулагч 1617.7 сая төгрөгийн чөлөөлтөд хамрагдсан байна.

3.НДШ-ээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийнхүрээнд 4089 сайн дурын даатгуулагч 1363.5 сая төгрөгийн чөлөөлтөд хамрагдсан байна.

4.3 настай хүүхдээ асарч буй 853 эхийг сайн дурын даатгалд хамруулан, тэдний шимтгэлд 51.9 сая төгрөгийг тэтгэмжийн даатгалын сангаас, 179.8 сая төгрөгийг улсын төсвөөс төлүүлжээ.

5.2020.01.01-ний өдрөөс хойш 240 даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авч байна. Үүнээс 96 нь өөр аймаг, дүүргээс, 144 нь Архангай аймгаас ажлаас чөлөөлөгдөн 383.7 сая төгрөгийн тэтгэмж авчээ.

6.Сайн дурын даатгуулагч эхийн жирэмсэн, амаржсаны тэтгэмжийг 100 хувь олгодог болсонтой холбогдуулан 241 эх 193.8 сая төгрөгийн тэтгэмж авсан байна.

7.Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний НДШ-ийннөхөн тооцох хуульд886иргэн хамрагдсанаас, хоёр хувиараа хөдөлмөр эрхлэгч, 884малчинхамрагджээ.

8.Зарим иргэний тэтгэврийг 50,000төгрөгөөрнэмэгдүүлэх заалтаар 1175иргэн хамрагдсан бөгөөдсард589сая төгрөг олгож байна. Энэ онд 706.8сая төгрөгийголгоод байна.

9.Малчны тэтгэвэрт 2018 оноос өнөөдрийг хүртэл1533иргэнд тэтгэвэр тогтоосон ба 2020 онд 806малчин тэтгэврээ тогтоолгоод байна.

10.Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдийн тоогоор 1 жил6 сар нэмж тэтгэвэр тогтоосон эхчүүд1100 байгаа ба нийт1883.6сая төгрөгийголгоод байна.


0 сэтгэгдэл