Архангай аймгийн Цэнхэр сумын иргэд сонгогчид энэ удаагийн УИХ -ын сонгуульд бие даан нэр дэвшигч Энэбишийн Болорчулууныг дэмжиж байна. Өнгөрсөн хугацаанд МАН, АН гээд улс төрийн намуудын нэр дэвшигчдэд саналаа өгч байсан. Харамсалтай нь арын сайхан хангай нутагт ямар ч ахиц өөрчлөлт гараагүй. Тиймээс энэ удаагийн сонголт нутгийн хүү, нутгаа гэсэн сэтгэлтэй, нам фракцгүй бие даан нэр дэвшигч Болорчулуун гэдгийг тодотгож байна.
УИХ-ын сонгуулийн 1 тойрог буюу Архангай аймагт бие даан нэр дэвшигч Энэбишийн Болорчулуун сонгуулийн нээлтээ өөрийн төрж, өссөн Цэнхэр сумаасаа эхэллээ. Нутгийн олон хүүгээ дэмжиж, сурталчилгааны нээлтэд ирж, мөрийн хөтөлбөртөө танилцаж, дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Нэр дэвшигч Болорчулуун хэлэхдээ " Архангай нутгаа аялал жуулчлалын бүс болгох зорилтыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн. Газар доорх баялагаа ухаж, мөнгөтэй болох биш байгалийн үзэсгэлэнт газруудаа төрийн тусгай хамгаалалтад авч, Архангай аймагт олгосон хайгуул, ашиглалтын 30 гаруй лизензийг сайн нягтлан судалж, цуцлах хүртэл арга хэмжээ авахын төлөө зүтгэнэ. Төрийн албыг төрлийн албаас салгаж, иргэдээ сонсдог төр, улс төрөөс хараат бус төрийн албатай болгоно” гэсэн заалтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан” гэдгээ уулзалтын үеэр хэллээ. Энэбишийн Болорчулууны мөрийн хөтөлбөрийг хэрэгжих боломжтой, малчид, иргэдээ чигэлсэн зөв асуудлыг хөндсөн байна гэж Цэнхэр сумынхан хэлж байна. Цэнхэрийн голд тоглож өссөн, төрийн албаа ч нэр төртэй хашсан нутгийн хүүхэдээ сумын иргэд УИХ ын сонгуульд дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Удам судар нь ч сайн хүн үр. Улс төрд ороод төрийн, ард түмний өмч, мөнгөнд санаархах хүмүүжилгүй гэдгийг ч нутгийн иргэд ярьсан юм. . Дөч хүрсэн эр хүн. Дөрвөө дарсан ат гэдэг. Эрдэм боловсрол эзэмшиж, төрдөө зүтгэж ирсэн туршлага арвинтай нутгийн хүүгийнхээ улс төрийн сонгуулийн ажилд Архангайн Цэнхэр сумынхан амжилт хүсч, сүргийн манлай Соёолон адуу бэлгэллээ. Сонгуульдаа Соёолон шиг хурдлаарай хэмээн ерөөлөө.
0 сэтгэгдэл