ЛОНДОН. /Reuters/. Өмнөд Суданы Тэргүүн дэд Ерөнхийлөгч Риек Машар болон түүний гэргий Анжелина Тени нар коронавирусний халдвар авчээ.
"Өмнөд Суданы Тэргүүн дэд ерөнхийлөгч Риек Машар Тени-Дургон, хатагтай Анжелина Тени нар болон тэргүүн дэд ерөнхийлөгчтэй хамт ажилладаг хүмүүс, бие хамгаалагч нарын "COVID-19”-н шинжилгээний хариу эерэг гарчээ” гэж дэд ерөнхийлөгчийн хэвлэлийн алба "Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 
Тус улсад одоогоор коронавирусний халдварын 290 тохиолдол бүртгэгдээд байна. Халдварын улмаас нас барсан анхны тохиолдол Өмнөд Суданд 5 дугаар сарын 14-нд бүртгэгджээ. 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг




























.jpg)
.jpg)











































0 сэтгэгдэл