|

Засгийн газрын тухай хуульд ямар өөрчлөлт орох вэ?

 

Засгийн газрын тухай хуульд ямар өөрчлөлт орох вэ?

 

Т.САЙХАН

Засгийн газрын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.   Хуулийн төслийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлж байгаа юм.  Төсөлд  дөрвөн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулж, хоёр хэсэг, нэг заалтыг шинээр нэмж, таван зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж, дөрвөн  хэсгийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна.  Онцлох өөрчлөлтүүдээс хүргэж байна. 
•Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөв­шил­­цөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, зөв­шил­цөж чадаагүй тохиолдолд өөрөө өргөн мэдүүлэх
•Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийн дөрвөөс илүүгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болох
•Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг УИХ тогтоох,
•Ерөнхий сайд УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах
•Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр, Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцохоор, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцох зохицуулалтыг тус тус нэмэхээр тусгажээ.
Мөн Засгийн газар гэсэн нэршил, Засгийн газрын бэлгэдлийг иргэн, хуулийн этгээд хэрэглэхийг хориглох заалт нэмсэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


0 сэтгэгдэл