|

ЗӨВЛӨГӨӨ: Амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Агаар дуслын замаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх аргын нэг нь амны хаалт зүүх.

Харин буруу хэрэглэснээс болж эрсдэлийг улам нэмэгдүүлдэг гэдгийг НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ онцолж, амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх тухай зөвлөгөөг хүргэж байна.

 
 

Амны хаалт зүүхээс өмнө гараа угааж, зүүснийхээ дараа хамар, амыг бүрэн хааж, завсар гарсан эсэхийг шалгаж үзэх.

Нэг удаагийн амны хаалтыг тогтмол хоёр цаг хэрэглэх ёстой. Хэрэв дунд нь хоол идсэн, утсаар ярьсан эсвэл амны хаалт тань норсон бол шууд хаях ёстойг анхаарна уу. Хаяхдаа гадаргуунд гараа хүргэж болохгүй. Харин даавуун амны хаалт хэрэглэж буй бол хоёр цаг тутамд заавал солих хэрэгтэй.

0 сэтгэгдэл