Харин хятад хүмүүсийн хувьд энэ өдөр талийгаач нарыгаа өвөл унтаад, хавар сэрдэг хэмээн үзэж дээд тэнгэрт баян цатгалан байгаарай гээд гурван мантуу тавьж, хүж асааж, амьд үедээ хэрэглэх дуртай байсан идээ ундааг нь өргөх, өөрсдийнхөө тухай ярих гэх мэт зан үйлийг үйлдэж хүйтэн хоол иддэг.
Энэ бол монголчуудын ёс биш шүү дээ. Монголчууд эртнээс талийгаачийн газрыг тэр бүр эргээд байдаггүй, ихэд цээрлэдэг ард түмэн ” гэж онцолсон байна.
"Ханш нээх” энэ өдөр талийгаач нарыгаа эргэж очдог зан үйлийг монголчууд хийж байгаагүй,хойшид ч хийх хэрэггүй юм. Энэ өдөр бол ичсэн амьтад ичээнээс гарч өвлийн улирлыг өнтэй сайхан давж, хаврын улирал ирж байгааг илтгэж байгаа жирийн л өдөр юм. Ханш гэдэг үгийн уг гарвалын талаар эрдэмтэн мэргэд ийм тайлбар өгчээ. Ханш гэдэг нь ханши гэдэг нанхиад үг гэнэ. 24 мөчлөгтэй Нанхиад нарны тооллын 5 дугаар үеийн эхний өдөр юм. Энэ нь Григорийн тоолын 3 дугаар сарын 22 буюу өдөр шөнө тэнцэх өдрөөс хойш 15 хоногийн дараа таардаг аж. Хятадууд яагаад ханш нээх өдрийг тэмдэглэдэг нь эртний нэгэн түүхтэй холбоотой юмсанж. МЭӨ 655 онд Чоу улсад үймээн гарч хан хүү нь цөлөгдөхөд үнэнч түшмэл нь хан хүүг дагаж явсан гэнэ. Цөллөгийн хүнд хэцүү үеэр хан хүү өлсөж,ядарч үхэх аюул тулгарчээ. Тэр үед үнэнч түшмэл нь гуяныхаа махнаас шулж хооллон амийг нь аварчээ. Үймээн ч дарагдаж хан хүү ч хаан болсон байна. Хаан их баяр цэнгэл хийж гавъяа байгуулагчдыг урамшуулан шагнахад гуяараа хааныг хооллосон хөөрхий түшмэл мартагджээ. Гомдсон түшмэл ээжийгээ үүрэн ууланд даяанчлан одов. Хаан ч гэмээ ухаарч түшмэлээ санав. Түүнийг хичнээн хайлгасан ч олдсонгүй. Их уул гүн ойгоороо нуугаад байсан тул ойг шатаалгажээ. Тэгээд ойн нурам дотроос түшмэл түүний ээж хоёрын шатсан цогцсыг олжээ. Гэмшсэн хаан дурсгалд нь зориулан зөвхөн хүйтэн зууш идэж байх ханши өдрийг тэмдэглэх зарлиг гаргасан нь өнөөдөр Хятадад талийгаачдынхаа дурсгалыг хүндэтгэх өдөр болон уламжлагдсан байдаг. Ингэхээр энэ бол ханш нээгдэх өдөр бус ханши өдөр гэдгийг мэдэх нь илүүдэхгүй.
Н.Үржин
0 сэтгэгдэл