|

Дэлхийн эдийн засаг

Олон улсын валютын сан "Covid-19”-ийг 2008 оны олон улсын эдийн засгийн хямралаас дутахгүй хохирол учруулна гэж тооцжээ.

Тус санд 80 улс санхүүгийн яаралтай тусламж авахаар хандаад байна. Харин Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага үүнээс илүү муу таамаг дэвшүүлж байна. НҮБ-ын шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 2 хувиас хэтрэхгүй бөгөөд өвчин дэлхийн эдийн засагт 1 их наяд ам.долларын хохирол учруулна гэж үзжээ.

"Их-7” орнуудын удирдагчид цахим хурал хийж "Covid-19” өвчинтэй хамтран тэмцэхээр санал нэгдэн өвчний талаарх мэдээллээ солилцож нэгдсэн судалгаа хийхээр тохиролцсон бол эдийн засгийн хохирлыг бууруулах хамтарсан арга хэмжээ авахаар болов. Энэ хүрээнд гишүүн орны Эрүүл мэнд болон Сангийн сайд нарын дунд 7 хоног тутам цахим хурлаар мэдээлэл солилцож байхаар болжээ. Түүнчлэн Токиогийн зуны олимпын наадмыг хойшлуулах шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

http://eagle.mn/r/70551


0 сэтгэгдэл