Тухайлбал, он гарсаар улсын хэмжээнд гал түймрийн 495 удаагийн тохиолдол бүртгэгдэж 16 хүний амь насаа алдсаны 2 нь хүүхэд байгаа бол энэ сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд харгалзах хүнгүй үлдээсэн бага насны гурван хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Иймд, эцэг эхчүүд гэр, орон сууцандаа хүүхэд гэмтэж бэртээх, аюул учруулж болох эрсдэлийг тооцоолж, аюулгүй орчныг бүрдүүлэх, өндрөөс унахаас сэргийлж, цонх, тагтны аюулгүй байдлыг шалгах, цонхонд хаалт, хязгаарлалт хийх, хийн түлш, химийн бодис, шатахуун зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс гэрт хадгалахгүй байх, чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах хүүхдийг пийшин, зууханд хүрэхээс сэргийлэх, гал түймрийн болон угаарын аюулаас сэргийлж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж үлээдэхгүй байж, ахуйн ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


0 сэтгэгдэл