|

Улс төрчдийн шоу: Иргэдээрээ даажигнасаар...

 

Улс төрчдийн шоу: Иргэдээрээ даажигнасаар...

 

Одоогоос гурван жилийн өмнөөс эрх баригчид татварыг удаа дараа нэмж байгаа. Ингэхдээ арав гаруй төрлийн татварыг нэмэгдүүлж, иргэдэд ихээхэн ачаа үүрүүлсэн. Тэгвэл ирэх онд ч энэ байдал давтагдах олон заалтыг татвар хуульд оруулсан юм.

Харин олон нийтийн зүгээс түүнийг нь эсэргүүцсэний улмаас эргүүлэн татсан. Гэхдээ энэ зөвхөн сонгуулийн жилтэй учир иргэдийн саналыг өөрсддөө урвуулан ашиглахын тулд цуцлаа гэх хардлага ч төрөөд байна. Тухайлбал, Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр болсон юм. Ингэснээр 1000-2000 см3 хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл жилд 100 мянган төгрөг, 4500-аас дээш хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл 350 мянган төгрөгийн төлбөр төлнө гэснийг иргэдийг жагсаал хийгээд унахаар болиулж буй мэт дүр зураг ажиглагдсан. 

Ам.долларын ханш тэнгэрт хадаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цаг үед татварыг нэмэгдүүлэх нь ард иргэдийн нүүр дээр ачаа нэмж буйгаа тэд эл асуудлаа хэлэлцэхдээ мэдэж л байсан. Гэхдээ нөгөө талаасаа "алдагдлаа нөхөх" гэж иргэдийн халааснаас хумслах болсоныг хэнбугай ч мэднэ. 

Ингэж ажил хийж буй дүр эсгэж иргэдээрээ даажигнаж байхын оронд амьдралд нь дэвшил, нэмэр болохуйц хууль санаачилах, дэмтэй шийдвэрийг гаргаж, ажилгүйчүүдийн тоог бууруулмаар байна.

http://dorgio.mn/p/113023


0 сэтгэгдэл