Архангай аймагт банкууд оны эхний 11 сард 48.7 мянган иргэд, аж ахуй нэгжид 116.3 тэрбум төгрөгийн зээл олгосны дотор 46 хүнд 1266.9 сая төгрөгийн орон сууцны зээл олгосон байна.
Өнгөрсөн оны мөн үеийнхтэй зэрэгцүүлэхэд иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 16.4 хувиар өссөн бол олгосон зээлийн хэмжээ 15.3 хувиар, анхаарал хандуулах зээлийн хэмжээ 17.3 хувиар тус тус буурч, чанаргүй зээлийн хэмжээ 20.0 хувиар нэмэгдсэн байна.
Архангай аймагт арилжааны дөрвөн банкны салбар иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг. Монгол банкны мэдээгээр арилжааны банкууд Монгол банкнаас зузаатгалаар 22.6 тэрбум төгрөгийг авч, 32.1 тэрбум төгрөгийг гүйлгээнээс эргүүлэн татсан байна.
0 сэтгэгдэл