|

Ерөнхийлөгч Х.Баттулга Архангай аймгийн иргэдтэй уулзлаа

 

Ерөнхийлөгч Х.Баттулга Архангай аймгийн иргэдтэй уулзлаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гуравдугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ "Архангайчууд та бүхэнд энэ оройн мэнд хүргэе. Нийслэлийн есөн дүүргийн уулзалтаа дуусгаад арын сайхан Архангай аймагт ирж байна. Бид уулзалтаараа төр засаг, УИХ-д иргэдийн санаа бодлыг хүргэж, ажил хэрэг болгохыг зорьж байгаа” гээд уулзалтыг эхлүүлэв.

Тус аймгийн хувьд 2017-2018 оны өвөлжилтийн нөхцөл байдал нь хүндрэлтэй, 16 сум нь цагаан зудтай, 19 сумын хэмжээнд 87 мянга гаруй толгой мал зүй бусаар хорогдсон байна. Мөн тус аймгийн Хотонт сумын хэд, хэдэн багт шүлхий өвчин гарч, нийт 329 толгой малыг зориудаар устгаж, 20 мянган малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарьжээ.

Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн банкнаас 13.4 мянган аж ахуй нэгж, иргэн 24.2 тэрбум төгрөгийн зээл авч ашиглаж байгаа юм байна. Гэсэн ч өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад анхаарал хандуулах зээлийн хэмжээ 86.3 хувиар, чанаргүй зээлийн хэмжээ 23.6 хувиар нэмэгдэж, олгосон зээлийн хэмжээ нь 3.2 хувиар багассан юм байна.

Иргэд Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ дээрх зээлийн хүү хэтэрхий өндөр байгаа асуудлыг мөн ярьж байсан бөгөөд зээлээ төлж чадахгүйд хүрч, ажлын байргүйгээс үүдэж худалдан авах чадвар буурч байгаа гэж байлаа. Мөн тус аймгийн хэд хэдэн иргэн аймагтаа томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрлэлтэй болбол ажилтай орлоготой болж, амьдрал дээшилнэ хэмээн хэлж байв.

 

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл