|

Мессигийн гэмтлийн онош тодорчээ

Испанийн Ла лигийн зургаадугаар тойргийн "Вильярреал”-тай (2:1) хийсэн тоглолтод гэмтэл авсан "Барселона” багийн довтлогч Лионель Месси эмнэлгийн үзлэг шинжилгээнд оржээ.

Зүүн гуяны булчингийн суналт гэсэн онош гарсан бөгөөд 31 настай аргентин залуу хэзээ талбайдаа эргэн ирэх нь одоогоор тодорхойгүй байна.

Шинэ улирлын гурван тоглолтод оролцож нэг гоолын дамжуулалт өгсөн Месси "Вильярреал”-тай хийсэн тоглолтод л гараанд гарсан хэдий ч гэмтэл аван талбайг чөлөөлсөн юм.
Эх сурвалж www.wikimon.mn
 

15 сэтгэгдэл