|

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хэр удаан хорших бол....

Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцож ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийн талаар санал бодлоо солилцсон. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, санал болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх ажлын хэсгийг байгуулах тогтоолын төслийг баталсан. Энэхүү ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахлах бол орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллахаар болсон тухайг бид мэдээлж байсан.

Тиймээс л өчигдөр Ерөнхийлөгч МАН-ын бүлгийн хуралд орсон гэсэн үг. Хэдийгээр тэд хоршиж байгаа ч зөвшил нь хэр үр дүнтэй байх бол. Нэгэн үе Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг хамтрагчид хэмээн их л шуугьсан ч төд удалгүй тэдний харьцаа муудсан тухайг улстөрийн хүрээнийхэн жиг жуг хийлцэж байсан удаатай. Үнэндээ "эхнэр нөхөр байтугай эрүү толгой ч салж л байдаг” гэгчээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын энэ удаагийн хоршил асар их ашиг сонирхол, бодлогын дор салж, нийлдэг гэдгийг тэдний олон ч үйлдэл харуулсан.

М.Энхбодлдыг УИХ-ын даргын суудлаас түлхэхийн тулд хамтарч байсан тэд УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дуулианаар хэсэг буруу харалцсан. Харин одоо яах бол буруу харсан чигээрээ эсрэгцэн харж суух уу эсвэл бүр бүтэн эргэж өөд өөдөөсөө хараад, гар барилцах уу. Мэдээж Ерөнхий сайд ирэх оны сонгуульд намаа толгойлж оролцоно. Ингэхдээ өмнөх амжилтаас ухраавал шившиг болох нь гарцаагүй. Үүний тулд МАН парламентад олонх байх үедээ олон жил "салхи оруулаагүй” Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн гавьяаг дурдах байв.

Харамсалтай нь хоёрдугаар хэлэлцүүлгийн өмнө Ерөнхийлөгч "ах” нь хуруу, гараа дүрээд зүгээр суулгахаа болих нь. Нөгөө талд Ерөнхийлөгч ч мөн ард түмнээ бодон байж газрын баялгаа бас болоогүй шүүх засаглалтай холбоотой заалтуудад өөрчлөлт оруулах ёстой хэмээн лүндэндчихлээ. Мэдээж газрын баялагтай холбоотой хэсэг нь олон нийтэд таалагдана. Харин шүүх засаглал, парламентын гишүүдийн тоог нэмэх зэрэг заалт нь яах л бол. Тэгэхээр тэдний хоршил ердөө л цаг хугацааны хувьд хэрхэн тохироо хийхээс шалтгаалах болох ч магадгүй ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийн дараа тэд бүр мөсөн тангараг тасрахыг ч үгүйсгэх аргагүй билээ.

Б.Отгонзаяа

Эх сурвалж: erennews.mn

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

3 сэтгэгдэл

  1. Зочин:
    I have been paying attention to replica watches.replica rolex watches After receiving the goods, I was very surprised, the leather strap is comfortable, the watch is light weight, high quality and the price is good. If you are looking for a watch that suits your everyday wear,replica rolex oyster perpetual watches this replica watch is definitely the perfect outfit. I will buy again!

    Tips for buying a copy here.best replica rolex People spend a lot of time searching on the Internet, where there are many replicas of famous designer brands on sale, and we can be sure that they are of high quality and quality.replica rolex cellini watches This is the first time I bought a copy watch. This watch is very surprising to me. The color is very low-key and the quality is very good. Good value for money
  2. Зочин:
    I bought this copy of Ralph Lauren clothes from this store, Replica Ralph Lauren Polo the quality is very good, has been repurchased many times, recommended to friends around, they all praise the quality of clothes, the store service attitude is good.
  3. Зочин:
    I have been paying attention to replica watches.cheap air jordan shoes After receiving the goods, I was very surprised, the leather strap is comfortable, the watch is light weight, high quality and the price is good.replica rolex uk If you are looking for a watch that suits your everyday wear, this replica watch is definitely the perfect outfit. I will buy again!