|

Далай Лам хэлсэн үгэндээ уучлал гуйв

Төвдийн Буддын шашны тэргүүн арван дөрөвдүгээр Далай лам өнгөрсөн долоо хоногт "BBC" сувгийн сэтгүүлчтэй ярилцахдаа хэлсэн зарим үгнийхээ төлөө уучлал гуйжээ. Өдгөө 84 настай Буддын шашны тэргүүн энэхүү ярилцлагынхаа үеэр АНУ-ын ерөнхийлөгчийн талаар, Төвдөд буцаж очих тухай, цагаачлалын асуудал зэрэг олон сэдвээр үзэл бодлоо илэрхийлсэн ч хэлсэн зарим үгнийхээ төлөө уучлал гуйсан байна.
Далай лам "Хэрвээ миний хойд дүр эмэгтэй хүн байвал маш сэтгэл татам байх хэрэгтэй" хэмээн хэлсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн байна. Өчигдөр Далай ламын хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд энэ яриа нь хошигнол байсныг тайлбарлаад олон нийтээс хүлцэл өчжээ. Орчин үеийн даяаршсан, материаллаг ертөнц болон Төвдийн Буддын шашны уламжлалт философийн зөрчил дунд амьдарч байгаа Далай ламын хэлсэн зарим үг соёлын ялгаанаас болоод өөрөөр ойлгогдох, буруу орчуулагдах явдал байдгийг уг мэдэгдэлд давхар өгүүлжээ.
Т.Есүхэйтөмөр

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл

  1. ЗочинQ:
    Triple White adidas NMD shoes have been one of most popular options Best Fake Yeezy Lundmark Non-Reflective over the last year. Stadium Goods called it their top-selling shoe of 2016, and shops clear out any time an all-white iteration of these lifestyle shoes hit the shelves.