/МОНЦАМЭ/.БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Зөвлөх Ли Янь жун тэргүүтэй төлөөлөгчид Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт зочиллоо.
Түүнийг Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Өлзийсайхан болон удирдлагын тасгийн хамт олон хүлээж авч уулзсан байна. Зочид төлөөлөгчид Нэгдсэн эмнэлгийн угаалга ариутгалын хэсэг,мэс засал, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгуудын ажил байдалтай танилцаж, эмч, сувилагч нартай уулзаж ярилцжээ.
Зөвлөх Ли Янь жун Нэгдсэн эмнэлэгт угаалгын болон индүүдлэгийн машиныг, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн хүнд өвчтөний хяналтын монитор аппарат нийлүүлэх, эмч мэргэжилтнүүдийг БНХАУ-д сургалтад хамруулах тал дээр хамтран ажиллахаар болжээ.
2 сэтгэгдэл