|

Хориг арга хэмжээг тойруулан БНАСАУ-ыг хүнс тэжээлээр хангаж байна

 

 

 

Хятадын эрх баригчид эдийн засгийн их хэмжээний тусламж үзүүлэхийг хориглосон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг үл харгалзан БНАСАУ-ыг будаа болон бордоогоор хангаж байна хэмээн Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснийг "Yonhap” агентлаг иш татан мэдээлэв.  

Тус агентлагийн мэдээлснээр, 2018 оны 5 дугаар сараас 10 дугаар сарын хугацаанд Хятадын эрх баригчид БНАСАУ-д 1 сая орчим ам.долларын өртөг бүхий 1 мянган тонн будаа, 55 сая ам.доллар бүхий 162 мянган тонн бордоо нийлүүлжээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун болон Хятад улсын дарга Си Жиньпин нарын өнгөрсөн оны 3 дугаар сард хийсэн уулзалтын дараа энэхүү бүтээгдэхүүнүүдийг БНАСАУ-д үнэгүй өгчээ.  

Хамгийн хатуу хориг арга хэмжээ одоогийн байдлаар БНАСАУ-д үйлчилдэг. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн баталсан 2397 тоот тогтоолд тус улсад хийх газрын тос болон дахин боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүнүүдий нийлүүлэлтэд шинэ хязгаарлалтын арга хэмжээ авахыг тусгажээ. Түүнчлэн 2019 оны сүүлч гэхэд БНАСАУ-ын ажилтнуудыг нутаг дэвсгэрээсээ явуулахыг улс орнуудаас шаарджээ. 


1 сэтгэгдэл