|

"Д.Дамба-Очирын үйлдэл бол эх орноосоо урвасан, тагнуул хийсэн том гэмт хэрэг"

 

"Д.Дамба-Очирын үйлдэл бол эх орноосоо урвасан, тагнуул хийсэн том гэмт хэрэг"

 


УИХ-аас Оюутолгойн гэрээ болон  Дубайн гэрээг шалгах ажлын хэсгийг  өнгөрсөн жмл  байгуулсан. Энэ ажлын хэсэгт улс төрийн намууд, УИХ-ын гишүүд, мэргэжлийн байгууллага, төрийн байгууллагуудын төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон. Ажлын хэсгийн бүх үйл ажиллагаа нууцын зэрэглэлтэй явсан.   Байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл ямар асуудал хэлэлцэж байгаа, юуг шалгаж байгаа нь улсын нууцын зэрэглэлтэй явж байгаа. Энэ хувь хүн, аль нэг  байгууллагын нууц биш улсын нууцад хамаарна. Тэгвэл нууц матeриалыг Эдийн засгийн байнгын хороон дарга Д.Дамба-Очир задруулсан нь өнгөрсөн долоо хоногт тодорхой болсон билээ. Энэ асуудлаар  Нийслэлийн МАХН-ын дарга, хуульч  Э.Эрдэнэжамъян мэдээлэл хийж, хариуцлага тооцохыг шаардлаа.
Тэрээр хэлэхдээ  "УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын үйлдэл бол Эрүүгийн хуульд зааснаар  улсын нууц задруулсан маш том гэмт хэрэг. Мөн эх орноосоо урвасан, тагнуул хийсэн гэмт хэрэг юм.  Энэ хүн 2016 онд Оюутолгойн гэрээ хийгдэх үeд гишүүн байсан. Энэ нь гэрээг батлалцахад дэмжлэг үзүүлсэн гэсэн үг. Магадгүй Оюутолгойн гэрээг байгууллалцсаныхаа хариуд өөрийн хувийн компанидаа ямар нэгэн ажил тeндeр авсан байхыг ч үгүйсгэхгүй.
Өнгөрсөн жил Оюутолгой компаниас замын тeндeр авсан нэрээр ажлын хэсгийг ахлагчаас нь татан буулгаж байсан. Д.Дамба-Очир гишүүн ч өөрөө ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл өнөөдөр ажлын хэсгийн нууцыг задруулсан нь маш ноцтой. Тиймээс УИХ-ын Ёс зүйн хороогоо хуралдуулж Д.Дамба-Очирт  хариуцлага тооцохыг шаардаж байна. Мөн Eрөнхий сайдын шууд удирдлагад ажилладаг тагнуулын байгууллага бий. Тагнуулын байгууллага Д.Дамба-Очир гишүүний  Оюутолгойтой ямар гэрээ хэлэлцээтэй, ямар ажил үүргийн хуваарьтай ажилладаг, ямар матeриал задруулж, хариуд нь ямар шан харамж авсан талаар нь нэн яаралтай шалгаж хэрэг үүсгэх ёстой. АТГ ч шалгах хэрэгтэй” гэв.

Х.Онон

 

Zuv.mn 


0 сэтгэгдэл