|

Билл Гейтсийн хөрөнгө 100 тэрбум ам.доллар давжээ

"Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн хөрөнгө 100 тэрбум ам.долларыг давсан тухай "Forbes” сэтгүүл мэдээлжээ. Түүний хөрөнгө ийнхүү нэмэгдсэнийг  "Microsoft” компанийн хувьцааны үнэ өссөнтэй холбон тайлбарлаж байна.  

"Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад Билл Гейтсийн өмнө ганц л хүн байгаа нь "Amazon” компанийн гүйцэтгэх захирал Жефф Безос юм. Түүний хөрөнгийг 153 тэрбум ам.доллараар үнэлжээ.

Дэлхийн хамгийн баян хүнээр "Forbes” сэтгүүл анх 1996 онд Билл Гейтсийг нэрлэж байжээ. Түүнээс хойш тэрбээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад олон удаа тэргүүлсэн юм. 

16 сэтгэгдэл