|

Хэр гүнзгий нүхэнд унадаг бол гэж байх юм

Хэр гүнзгий нүхэнд унадаг бол гэж байх юм

 


Монголын өнөөгийн нийгэм ээдрээтэй бас эмгэнэлтэй байгааг бид харж байна. Өдөр бүр сэтгэл эмзэглүүлсэн мэдээ шуугиан огт тасрахгүй юм. Хэзээ тийм байсан юм бэ гээд эргээд бодоход ч хүрдэг үе бий. Монголчууд яагаад түвшин сайхан амьдарч чадахгүй байна вэ гэвэл төр нь төр шиг, түмэн олон нь хүн шиг байж чадаагүйх л дээ. Төр, засгаа л дандаа л "хараах” юм. Муу дээр муу байгаа нь үнэн л дээ. Гэхдээ төр засгийг чинь бид өөрсдийн саналаар байгуулсан шүү дээ.

Энэ муусайн УИХ-ынхан гээд л зүхэх. Уг нь эхлээд тэднийг хэн сонгосон билээ гэдгээ ухаарах учиртай. Аль болох бүтэхгүй юм л төр засгийнхнаас гарч байгаа. Өнгөрсөн өвлөөс л ЖДҮ-чдийн тухай шуугиж эхэлсэн. Энэ бол аргагүй л юм. Өнөөдөр УИХ-ын 76-гийн тал илүү нь ЖДҮ-тэй холбогдсон тухай сонин- хэвлэлийн нүүр нүүрээр гарч байна. Лав тавин гишүүн тэр хэрэгг ямар нэг байдлаар холбогдчихсон нь яалт ч үгүй үнэн болоод байгаа. Амьдралын үнэн мөнийг дутуу ойлгосон юмыг дандаа мөнгөний нүдээр хардаг ийм л олон томоогүйүчүүлийг өргөмжлөөд төрийн түшээгийн зөөлөн сандалд залчихжээ бид.

Хэдийгээр нэр бүхий нөхөд амин хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөөд хууль зөрчсөн гэмтнүүд болоод байгаа ч тэдний бурууг хуваалцах хүмүүс нь сонгогч бид шүү дээ. Г эхдээ сонгогчид "ЖДҮ-чин” биш л дээ. Харин өмнөх тавагтай хоолоо төрд илгээсэн хүмүүстээ булаалгасан хохирогчид гэж болно. Сүүлийн үед олон аюултай, улс орны хувь заяа, хуулийнхний алдаа оноотой сүрхий хэрэг явдал ёстой л чихтэй бүхэнд дуулмааргүй явдал дотор харанхуйлуулж ЖДҮ мэтийг мартахад хүргэлээ л дээ. Гэхдээ буруутай юмыг тэх тусмаа төр, засгийнхны улс орны, олон түмний амьдралд хортой алдааг орхиж болохгүй л дээ. Хууль шүүхийнхний дунд гарсан алдаа завхралын талаар ч сүүлийн үед ид шуугиж байгаа. Тэгэхээс ч аргагүй булай хэргийг хэсэг бүлэг хүмүүс хийж л дээ. Энэ нь баримтаар ил болж байна.Хуулийнхны нэг хэсэг С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүллээ гэж бөөн л үнэлгээ авахад хүрсэн. Гэтэл тэр нь шал худлаа болоод явчихлаа. Төрийн сүлдийг магнайдаа залсан хуульчид ямар бузар булай юм хийдэг юм бэ гэж олон түмэн гайхан шагшиж байна.
 
Хэдийгээр бусдын амнаас дуулснаараа ярихад тэр эрүүдэн шүүлт гэдгийн гол агуулга нь л анхаарал татаад байгаа юм. Хэн нэгэн мөрдөн байцаагч тэр ялтан болчихоод байгаа Ц.Содномдаржааг бас Чимгээг өмнөө суулгаж байгаад өөрөө алгадаж зодсон, хэргээ хүлээ гэж загнаж зандарсан бол өөр хэрэг. Гэтэл тийм биш. Шал өөр онц хүнд гэмт хэрэгтэн нөхдөөр тэр үйлдлийг хийлгэж сэжигтэн гэгдэж байсан хүмүүсийг дарамтлуулж зодуулж нүдүүлж байсан нь ийм зүлийг санаачилсан хуульч нөхөд ёстой хэн бэ гэвэл толгой нь эргэчихсэн амьтад юм даа чааваас. Ер нь бол хүн алсан нэгнийг хэзээ ч зөвтгөж болохгүй л дээ. Тэгтэл уг хэргийг үйлдээгүй хүнийг тамлан байж хэрэг хүлээлгэсэн гэдэг хуулиа ёстой л гууль болшсон хэрэг юм. Өнөөдрийн өнгөнөөс хэлэх юм бол хошин шогийнхны тогаолт шиг зүгээр маазруулсан явдал гэж болохоор аж.

Үүнтэй зэрэгцээд Монголынхоо ганц "саалийн үнээ” гэгддэг Эрдэнэт үйлдвэрийг битүүмжлүүлж магадгүйд хүрээд байгаа нь анхаарал татахгүй байхын арга алга. Монгол Улсын хуулийн байгууллага хэрэг шийдэж чаддаггүйн харгай энэ гэж болно. "Жаст”-ын Ш.Батхүүгийн "Эрдэнэт”- ийг барьцаалж гадаадын банкнаас зээл авсан гэх гэмт хэрэг аль 10-аад жилийн өмнөх явдал шүү дээ. Энэ урт хугацаанд хуулийнхан юу хийсэн бэ гэвэл Ш.Батхүү мэтийг л хориод байгаа гэдэг. Гэтэл сая олон жил сараар үржсэн 115 сая ам.долларын өр Монгол Улсын Засгийн газраас хугацаатай нэхэгдэж байгаа. Энэ өрийг долоо хоногийн дотор төлөөгүй нөхцөлд "Эрдэнэт” үйлдвэрийг чинь битүүмжилнэ гэж л дээ. Тэр мөнгийг төлөх боломж хэр билээ. Төлж чадахгүй ээ. Тэгэхээр Эрдэнэтийг "лацдуулчих” юм бол улс орны эдийн засагт их аюул учирна гэсэн үг. Нэг сар байтугай нэг өдөр Эрдэнэтийг хаахад л улс орны эдийн засагг их хохиролтой юм болно. Цаана нь Оюутолгойг Дубайд "худалдсан” гэх яриа өрнөөд байгаа, яриад л, шуугиад л байдаг. Шийдэж байгаа юмгүй. Жастын Ш.Батхүү шоронд үхчихвэл ялыг хэн үүрэх болж байна. Дубайн гэрээтэй холбоотой Ч.Сайханбилэг нарын "экс”-үүд хааяа "арьсаа хамгаалах” үг хэлчихээд л явж байна. Одоо С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг олохгүй бас хэдэн жил болдог бол. Уг хэргийг буруу шийдсэн гээд хохирогчдыг хэзээ суллах юм. Сонин хэвлэлд бичигдээд байгаа үнэн юм бол гэмт хэрэгтнүүд нь бараг тодорхой шиг л...
 
Энэ бүхэн монголчууд бид хаашаа яваад байна аа гэж бодоход хүргэж байна. Хав харанхуй мэт юм бүхэнд хандаад сохор мэт яваад байтал хэр гүнзгийн нүхэнд унаж балардаг бол гэж ч айх...

 

 
Зууны мэдээ сонин
Д.Бичээчхүү

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл