|

Архангайд гуравдугаар сард уур амьсгалын дунджаас дулаан байна

Архангай аймгийн нийт нутгаар гуравдугаар сард агаарын темперaтурын дундаж нь баруун хэсгээр 11-17 хэм бусaд нутгaaр 6-10 хэм хүйтэн бaйна. Энэ сарын агаарын дундаж температур нь ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас дулаан байхаар гарчээ.

3-р сарын нэгдүгээр арав хоногийн сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.

Мөн нэгдүгээр арав хоногийн эхээр, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч сулрах юм байна.

Энэ сард орох хур тунадас нь дунджийн орчим орох ба дундаж нь нутгийн хойд хэсгээр 0-3 мм, бусад нутгаар 3-7 мм хур тунадас ордог байна. Нарийн харвал, 3-р сарын нэгдүгээр арав хоногийн сүүлчээр зарим газраар бага зэргийн цас, хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна.

Салхины тухайд, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 12-14 м/с, зарим үед түр зуур 20-24м/с хүртэл ширүүсч цасан ба шороон шуурга шуурах төлөвтэй байгаа ажээ.


89 сэтгэгдэл