|

Ц.Түмэнжаргал: Олон жилийн түүхтэй, биет бус өв соёлоо тээж түгээх нь бидний үүрэг гэж боддог

 

Ц.Түмэнжаргал: Олон жилийн түүхтэй, биет бус өв соёлоо тээж түгээх нь бидний үүрэг гэж боддог

 

 

Архангай/МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Лаборатори "Хүмүүн” цогцолбор нэгдүгээр сургуулийн 9д ангийн сурагч Цэнд-Аюушын Түмэнжаргалтай ярилцсанаа толилуулъя. Тэрээр Монгол бичгээр бүтээл урлах дуртай нэгэн юм.

-Сайн уу? Хичээл ном нь сайн уу?-"Хүмүүн бичиг” сониноос жил бүр зохиодог "Монголын сайхан бичигтэн” уралдаанд бүтээл тань "Шилдэг бүтээл”-д багтсанд баяр хүргэе.

-Баярлалаа. Хичээл, ном сайн байгаа.Би Эрдэнэбулган сумын Лаборатори "Хүмүүн” цогцолборIсургуулийн Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 9д ангид сурдаг. Аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг.

-Ямар онцлог бүтээлийг урлаж оролцов оо. Юуг урлаж, харуулахыг зорьсон бэ?

-"Эх дэлхий” гэсэн бүтээлийг уран бичлэгээр муутуу цаасан дээр бичиж оролцсон. "Эх дэлхий”гэсэн гарчгаа угалзан эвхмэл бичгээр дэлхийн хэлбэртэй бичин, дотор нь жижиг бийрээр зохион бичлэгээ бичсэн. Эх дэлхийтэйгээ зөв харьцвал эх дэлхий минь бүтэн байхыг бэлгэдсэн.

-Хэр хугацаанд бүтээсэн бэ?

- Би ер нь 6 дугаар ангиас эхлэн монгол бичгийн зурлагаа сурахтай зэрэгцэн бийрийн өргөлт, даралтаа хийж сурсан. Зун амралтаараа уран бичлэг бичдэг. Тэгээд тэмцээний удирдамж гарснаас эхлэн, эх зохиох, баримт мэдээлэл цуглуулах гээд л эхэлж явсаар 12 сарын эхээр дууссан.

-Мэдээж багшийн оролцоо, заавар зөвлөгөө их байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Багшийн оролцоо, зааавар зөвлөгөө маш их. Миний ээж миний багш. Манай сургуулийн монгол хэл, уран зохиолын багш М.Эрдэнэцэцэг гэдэг хүн бий.

- Монгол бичгийн гоё, сайхан бичих аргад яагаад суралцах болов оо?

-Би бичих, зурах, бүтээх, зохиох дуртай. Тийм учраас уран бичиг хараад өөрийн эрхгүй бичиж сурахыг хүссэн. Мөн намайг сурахад орчин бүрдэж нөлөөлсөн гэж боддог. Намайг хүмүүс крилл бичгээрээ ч гоё бичдэг гэдэг. Манай ээжийн эгч, дүү нар, тэдний хүүхдүүд бүгд сайхан бичдэг, зурдаг хүмүүс байдаг.


 

-”Шавийн эрдэм багшаас гэдэг дээ. Багшийгаа магтаж, сайхан үгхэлээч...

-Ээж мааньМонголчуудын үнэт өв соёл, бэлгэдэл төгс, дэлхийдцорганц босоо бичгээ эрхэмлэн хүндэлдэг, хойч үеийнхэндөө өвлүүлэхэд бие, сэтгэлээ зориулдаг хүн дээ. Бид хоёр энэ жил анх удаагаа уралдаанд оролцсон. Ээж маань Мэргэжлийн багш нарын ангилалд тусгай байр эзэлж, их урамшсан. Цаашдаа олон олон "Сайхан бичигтэн” шавь нар төрүүлнэ гэдэгт итгэж байна. Намайг өөрөөсөө илүү сайхан, уран бичдэг гэж магтдаг. Өөрөө багш болохоороо төв бичигтэй.

-Чиний хамгийн их сонирхож бичдэг төрөл юу вэ?Олон төрөл байдаг ш дээ.

- Сүүлийн үед бийрийн зөв удирдах урлагаар л хичээллэж байна.


 

-Ямар нэг дугуйланд хамрагддаг уу?

-Би сургуулийнхаа М.Эрдэнэцэцэг багшийн "Бийрийн эгшиг” уран бичлэгийн дугуйланд явдаг. 6-р ангиасаа эхлээд энэ жил 4 дэх жилдээ хамрагдаж байгаа. Дугуйланд явж эхэлснээс хойш миний хувьд Монгол бичгээр зөв бичих, унших цаашлаад уран бичих, сэтгэх чадвар сайжирсан гэж бодож байгаа. Манай дугуйланд 20 гаруй сурагч хамрагддаг.

- Монгол хэл, бичгийг судалж, сурахын ач холбогдлыг чи юу гэж хардаг вэ?

- Олон жилийн түүхтэй, биет бус өв соёлоо тээж түгээх нь бидний үүрэг гэж боддог.

- Чиний бахархал...

- Монгол хүн гэдгээрээ бахархан үнэт зүйлээ ухамсарлан, өв соёлоо тээх нь миний бахархал даа.

- Чиний хийх дуртай зүйл юу вэ?

- Загвар зохиох, зураг зурах, бийрээр бичих, шүлэг уран унших гээд их олон бий.


- Монголбичгийн хичээлдээ ангийнхаа сурагчдыг тэргүүлдэг байх даа./Инээв /

- /инээв/ Тийм ээ. Манай ангийнхан надаар бахархаж, дуурайн бичдэг сурагчид цөөнгүй байдаг. Би ч гэсэн ангийнхаа хүүхдүүдээр бахархдаг.

- Монгол бичгийн тухай өөрийн бодлоо хуваалцсанд баярлалаа.

-Баярлалаа. Ийм сайхан тэмцээн зохиодог "Хүмүүн бичиг” сонины хамт олондоо баярлалаа. Та нарын минь үйлс бүхэн босоо бичиг шигээ дээшээ байг ээ.

 

-Баярлалаа.


14 сэтгэгдэл