|

Холимог тулаанч О.Пүрэв хилийн чанадыг зорилоо

Холимог тулаанч О.Пүрэв хилийн чанадыг зорилоо

Холимог тулааны спортын шилдэг тамирчин О.Пүрэв дэлхийн дэвжээнд өрсөлдөхөөр өнөөдөр Улаанбаатараас морджээ.
Одоогоос хоёр долоо хоногийн өмнө "АСА Цирк”-т зохион байгуулсан олон улсын холимог тулааны аварга шалгаруулах тэмцээний хамгийн дуулиант оролцогчоор тодорч байсан билээ. Олон нийтийн дунд "Пүрэвийн мухлаг”-ийн эзэн гэдгээрээ танил болсон холимог тулаанч тэмцээний зардлаа олохын тулд шаргуу хөдөлмөрлөж байсан нь олны талархалыг хүлээсэн юм.
"АСА Цирк”-т болсон энэ тэмцээний 57 кг-д О.Пүрэв Казахстаны тамирчин Г.Сагдатовичийг ялсан бөгөөд түүнд Т.Ганболд захиралтай "Алтан дорнод Монгол Корпорейт Хотел” ХХК-ийн хамт олон туслалцаа үзүүлэхээр болсон.
Өөрийгөө "Амьдралын төлөө тулалддаг нэгэн” хэмээн тодорхойлсон О.Пүрэв анх удаагаа дэлхийн хэмжээний тэмцээнд хүчээ сорихоор ийнхүү хилийн чанадыг зорилоо. 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг 

0 сэтгэгдэл