|

Өдтэй үлэг гүрвэлүүд нисч чаддаггүй байсан шалтгааныг тогтоожээ

Эртний өдтэй үлэг гүрвэлүүдийн нэг болох "Анчиорнис" шувуу шиг нисч чаддагүй байсан нь өдөн дэх уургийн дутагдалтай холбоотой болохыг БНХАУ, АНУ-ын эрдэмтэд тогтоожээ.

 


"Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд тэмдэглэснээр, шувуудыг нисэхэд бета-кератин хэмээх уураг ихээхэн ач холбогдолтой байдаг бол Анчиорнисуудад энэ уураг бага байдаг ажээ.


БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа Нанжины Геологи, палентлогийн институдын судлаач Пань Янхон болон АНУ-ын судлаачид өндөр нягтаршил бүхий дуран авай ашиглан чулуужсан өднүүдийг шинжилж, тэдгээрийн молекул бүтцийг судалсан байна.


Судлаачдын тогтоосноор, Анчиорнисын өд нь голчлон альфа-кератинаас бүрдсэн бөгөөд бүрэлдэх явцдаа бета-кератин бүхий ген нь устсан байж магадгүй ажээ.


Анчиорнис нь өдөрхөг жижиг биетэй, дөрвөн далавчтай үлэг гүрвэл бөгөөд 160 сая орчим жилийн өмнө Хятадад амьдарч байжээ. Энэхүү төрөл зүйл нь үлэг гүрвэлүүд шувуу болон хувирсан гэх таамаглалын гол нотолгоо болдог байна.

 


"Эдгээр баримт нь нисэхэд өдний оролцоо хэр их байдаг талаархи нэмэлт мэдээллийг бидэнд өглөө” гэж судалгааны багийн эрдэмтэн, Хойд Каролина муж улсын их сургуулийн Биологийн шинжлэх ухааны профессор Мэри Швейзер хэлжээ.

 
montsame.mn

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл